Тайландын Бангкок хот болон Пүкет арлын амралтын аялал

1 cарын 05. ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД.

1 cарын 06. УДААХ ӨДӨР. ЭРЭЭН – БЭЭЖИН.

Капитал нисэх буудлаас 20:10 т Бангкок руу ниснэ.

1 cарын 07. ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – ХОНГ КОНГ – БАНГКОК. 

Бангкокын онгоцны буудал Суварнабумд 03:00 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

1 cарын 08. ДӨТГӨӨР ӨДӨР. БАНГКОК ХОТ. Хотын аялал.

Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Зочид буудалдаа хүргүүлээд ойр орчимтой танилцаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр (Indra Squire) хэмээх хямд бараатай зах руу явна. Оройн хоолны цаг болтол буудлынхаа усан бассейнд сэлж, саунд сууж амарна. Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World  – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв. Тайландын хамгийн өндөр барилга болох  Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно. Дараа нь та Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/ 

1 cарын 09. ГУТГААР ӨДӨР. БАНГКОК – ПҮКЕТ. Энэтхэгийн далай.

Өглөө эрт 06:20 д хөөрч 07:40 д Пукетэд бууна. Пүкет онгоцны буудалд газардаад арлын суурин Патонг дахь зочид буудалдаа хүргүүлнэ. Өдрийн хоолны дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach)  очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Пүкетийн хамгийн том  Жансилон(Jungceylon) худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийж болно.  /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/ 

1 cарын 10. ДӨТГӨӨР ӨДӨР. ПУКЕТ АРАЛ. Пан На Далайн Хүрээлэнгийн аялал. 

Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.  /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/ 

1 cарын 11. ТАВДУГААР ӨДӨР. ПУКЕТ АРАЛ. Пи Пи арлын далайн аялал. 

Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна. /өглөөний цай, өдрийн хоол/

1 сарын 12. ЗУРГААДУГААР ӨДӨР. ПУКЕТ – БАНГКОК. Чөлөөт өдөр.

Пукет дэхь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Бангкокын зүг хөөрөн нисэх болно. 15:05 д хөөрч Бангкокт 16:40 д бууна. Шууд залгуулан Бээжин рүү ниснэ. 20:15 д Бээжин рүү ниснэ. /өглөөний цай/

1 сарын 13. БЭЭЖИН – ЭРЭЭН

Бээжинд 10:25д бууна.

 

ӨмнөхХятадын аялал: ТАЙВАНЬ, ХОНГ КОНГ, МАКАО аялал (8 өдөр)
ДараахьТАВАН S (БЭЭЖИНГЭЭР)