Вьетнамын цахим визийг хэрхэн мэдүүлэх вэ?

4603
Монгол Тамхс Со компаний шилдэг харилцагч нарын аялал Вьетнам улсын Кан То хотод аялж яваа нь
Монгол Тамхс Со компаний шилдэг харилцагч нарын аялал Вьетнам улсын Кан То хотод аялж яваа нь

Вьетнамын цахим виз гэж юу вэ?

Вьетнамын цахим виз нь Вьетнамын Цагаачлалын албанаас тус улсад нэвтэрч буй гадаадын иргэдэд санал болгодог хэд хэдэн төрлийн визний нэг юм. Цахим виз нь 30 хоногийн хугацаатай, зөвхөн нэг удаагийн визтэй. Цахим виз нь картаар төлбөр хийдэг ба 25 ам.долларын үнэтэй. Боловсруулалт хийхэд ажлын гурван өдөр шаардлагатай. 2020 оны долдугаар сарын байдлаар Вьетнамын цахим визийг дэлхийн 80 орны иргэд авах боломжтой байна.

Вьетнамын цахим визний шаардлага:

  • Зургаан (6) сарын хүчинтэй паспорт
  • Таны паспортын мэдээллийн бүрэн хуудасны .jpg форматтай зураг
  • .jpg форматтай паспортын зураг (4х6, цагаан дэвсгэртэй, нүдний шилгүй)
  • Олон улсын хүчинтэй кредит эсвэл дебит карт
  • Тусламжийн зорилгоор имэйл хаяг
  • Вьетнам дахь түр зуурын хаяг
  • Таны орох, гарах огноо, орох, гарах цэгүүд/нисэх буудлууд

Вьетнамын цахим визэнд хэрхэн өргөдөл гаргах вэ?

  1. Вьетнамын цахим виз мэдүүлэх албан ёсны вэбсайтыг нээнэ үү https://evisa.xuatnhapcanh.gov.vn/web/guest/trang-chu-ttdt
  2. Паспортын мэдээлэлтэй хуудас болон цээж зургийн .jpg зургийг байршуулна (зурагнуудын зөв байх зааврыг доор зургаар үзүүлэв)
  3. Паспортын мэдээллийн хуудаснаас шаардлагатай бүх мэдээллийг бөглөнө
  4. Аялалынхаа талаар шаардлагатай бүх мэдээллийг бөглөнө
  5. Цахим визний хураамжийг санал болгож буй төлбөрийн аргуудын аль нэгийг ашиглан төлнө
  6. Бүртгэлийн кодыг хүлээн авч дугаараа хадгална уу. Бүртгэлийн дугаараа хадгалахаа мартуузай – дараа нь визээ шалгаж, татаж авахад энэ дугаар хэрэгтэй болно.
Вьетнамын аяллын визний гэрэл зураг авах нь
Вьетнамын аяллын визний гэрэл зураг авах нь
ӨмнөхТурк улс руу аялах гэж байгаа хүмүүс анхаарахад
ДараахьПу Куок аялагчдад зориулсан аяллын зөвлөмж