Аялаажав: Манай энэхүү хөтөлбөртэй аялал нь зүүн өмнөд Азийн шилдэгүүд болох Тайланд, Вьетнам улсуудыг хямд үнээр, нэг явалтаар үзэх бөгөөд Тайландын нийслэл Бангкок хот болон далайн эргийн амралтын Патая хотуудаар аялах ба Вьетнам улсын хуучин дүүрэг болон орчин үеийн хөгжил цэцэглэлтийг үзэх аялал юм. Энэ аяллын хөтөлбөр нь монголчууд бид хамгийн их аялахыг хүсдэг уламжлалт аяллын хөтөлбөр юм. Манай нэг аяллын баг 16 хүний бүрэлдэхүүнтэй. Олон хүнтэй том биш.

Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2023 – 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Ханой – Дананг – Бангкок – Патая – Улаанбаатар
Аяллын хугацаа: 15 өдөр/14 шөнө

Нислэгийн цагийн хуваарь:

Улаанбаатар – Бангкок: 08:45 – 14:15
Бангкок – Улаанбаатар: 15:15 – 22:25

Аяллын хуваарь болон үнэ:

  • Нярай хүүхэд үнэгүй. Өрөөнд ганцаар орох бол

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 0845 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд 1415 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: оройн хоол
зочид буудал: The Sukosol Hotel ****

Удаах өдөр. Бангкок-Ханой

Бид Бангкок хотын онгоцны буудалд товлосон цагтаа хүрч очин бүртгэлээ хийлгээд Vietjet компаний нислэгээр …. цагт хөөрч Ханой хотын Ной Бай (Noi Bai) олон улсын онгоцны буудалд …. цагт газардана. Хилээр нэвтрээд хотын төвд байрлах зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал

Гутгаар өдөр. Ханой хотын аялал.

Өглөөний цайны дараа бид Улаанбаатар хотоос бараг 3 дахин урт түүхтэй бөгөөд 2010 онд нэг мянган жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн, Вьетнамчуудын улс төрийн төв байсаар ирсэн франц маягийн бутан хашлагатай зассан цэцэрлэг, эртний буддын сүм хийд, үзэсгэлэнтэй нуур цөөрөмтэй Ханой хоттой танилцсанаар аялал эхэлнэ. Өглөөний цайны дараа бид колончлолын үе, XV зуунаас улбаатай Хуучин Хорооллын (Old Quarter) будааны, торгоны,  цаасны зэрэг нэртэй францын уран барилгын хэв шинжтэй байшин цэцэрлэг бүхий ч эсрэгээрээ Азийн түм түжигнэж бум бужигнасан нарийнхан сонин уур амьсгалтай гудамжуудаар энгийн Вьетнам хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж ойлгох, жинхэнэ гудамжны Вьетнам хоол идэх, хямд бараатай гудамны дэлгүүрүүдээр аялах, бусад сонирхолтой зүйлсийг үзэж  соёл, танин мэдэхүйн ач холбогдолтой бэсрэг үдшийн дугуйт тэргэн аялал хийнэ. Дараа нь 1070 онд эзэн хаан Лу Нхан Тонг (Lý Nhân Tông) зарлигаар бариулсан Утга Зохиолын Сүм (Temple of Literature) буюу Вьетнамчуудыг оюунлаг (тө биш) ард түмэн гэдгийг нотлон харуулсан анхны их сургууль, буддын хийдийг үзэж сонирхоно. Дараа нь Францчуудыг буланд шахсан, эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, улсын эцэг Хо Ши Мин бунханаар зочилно. Чингис хаантай нас чацуу 1049 онд баригдсан Ганц Хөлт Суваргыг мөн харна. Дараа нь угсаатны музейг үзэж сонирхоод зочид буудалдаа ирж амарна.  Оройн хоолны дараа бид Вьетнамын усан хүүхэлдэйн тоглолтыг үзээд зочид буудалдаа ирж амарна. 

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: 4 одтой зочид буудал

Дөтгөөр өдөр. Халонг бэй

Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болон Халонг (Halong) хэмээх геологийн, газарзүй геоморфологийн, цаг агаарын, соёлын содон тогтоц бүхий далайн булан уруу автобусаар явна. Дараа нь сүрдэм байгалийн тогтоцтой далайгаас цухуйсан 3000 гаруй шохойн чулуун цохио бүхий үзэсгэлэнт байгаль дундуур завиар зугаална. Дараа нь бид Тиэн Чунг (Thien Cung ) болон Дау Го (Dau Go) агуйнуудаар орж сонирхоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг үргэлжлэх ба та загасчлах эсвэл завьны баранд орж алжаал юугаа тайлж болно. Мөн амрах массаж хийлгэж болно. 

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: 4 одтой зочид буудал

Тавдугаар өдөр. Ханой чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа бид Халон Бэйгээс Ханой хотруу буцна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд худалдаа наймаа хийн өдрийг өнгөрөөх болно.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: 4 одтой зочид буудал

Зургаадугаар өдөр. Ханой – Дананг

Данан хотруу дотоодын нислэгээр ниснэ. Данан хотод ирээд зочид буудалдаа хүргүүлнэ. Үдээс хойш нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Май Кэ (My Khe beach)  очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Дананы хамгийн том захаар зочилж худалдаа наймаа хийж болно.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: 4 одтой зочид буудал

Долдугаар өдөр. Алтан гүүр, Сан Ворлд парк

1919 онд Францын колончлолын үед байгуулагдсан Bana hills уулын амралтын газар бол 2018 онд “TIME сэтгүүлийн дэлхийн заавал үзэх 100 газрын нэг”-ээр нэрлэгдэж байсан, гадаадын болоод дотоодын жуулчдын заавал очиж үзэх газрын нэг юм. Дэлхийн хагийн өндөр, хамгийн урт агаарын лифтээр явж халуун орны үзэсгэлэнт ой модод дээгүүр явна. Мөн 2018 оны 6 сард нээгдсэн, 2 тэрбум доллараар бүтсэн, алдарт Golden bridge-ийг үзнэ. Гүүрийг 2 аварга том гар доороос нь түшин бэлэг болгон барьж байгаа мэтээр дүрсэлсэн бөгөөд байгалийн үзэсгэлэн, орчин үеийн өвөрмөц архитектур бүхий энэхүү гүүр нь ямар нэг үлгэрийн ертөнцөд, бурханы барьж байгаа утсан дээгүүр алхаж яваа мэт мэдрэмжийг танд төрүүлэх болно. Мөн энд байх Франц тосгон бол аяллын мартагдашгүй зураг авхуулах гайхалтай газруудын нэг мөн.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: 4 одтой зочид буудал

Наймдугаар өдөр. Дананг-Бангкок

Энэ өдөр бид Вьетнам улсын аяллаа өндөрлөн Тайланд улсруу ниснэ. Буудалдаа хүргүүлээд чөлөөтэй амрана.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: 4 одтой зочид буудал

Есдүгээр өдөр  Бангкок хот. Хотын аялал

Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) Зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Тайландын хамгийн өндөр барилга болох  Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: The Sukosol Hotel ****

Аравдугаар өдөр. Сиам Усан Парк

Өглөөний цайны дараа бид Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: The Sukosol Hotel ****

Арван нэгдүгээр өдөр. Бангкок – Патая

Өнөөдөр Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Замдаа бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараагаар Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон зааны шоу зэргийг үзнэ. Өдрийн хоолны дараа бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурханы (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Pattaya Discovery Beach Hotel ****

Арван хоёрдугаар өдөр. Патая хот. Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн устай Паттая далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалж болно. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцах боломжтой.

хоол: өглөөний цай
зочид буудал: Pattaya Discovery Beach Hotel ****

Арван гуравдугаар өдөр. Патая хот. Шүрэн арлын аялал 

Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал (Koh Larn) руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Pattaya Discovery Beach Hotel ****

Арван дөрөвдүгээр өдөр. Патая хот. Шоппинг

Өнөөдөр бид бүхэл өдөржингөө шоппинг хийж өнгөрүүлнэ. Тайланд бол шоппингийн диваажин. Terminal 21 shopping center – Хамгийн том худалдааны төв, Central Festival – Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд. BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Pattaya Night Bazaar – Паттая шөнийн зах

хоол: өглөөний цай
зочид буудал: Pattaya Discovery Beach Hotel ****

Арван тавдугаар өдөр. Паттая – Улаанбаатар

Орой нь бид Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг 1515 цагийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 2225 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

хоол: өглөөний цай

Аяллын үнэ

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз, Бангкокт 4 одтой зочид буудал, Паттаяд 4 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.

Нэмэлт мэдээлэл

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
  • Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
  • Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.
ӨмнөхХятадын аялал: ХАЙНАН арлын САНЯ хотруу шууд нисэх хөтөлбөртэй аялал (8 өдөр) Хүннү Эйр
ДараахьХятадын аялал: ЖИНИНЬ, МИНИ АВАТАР, ОРДОС, ХӨХ ХОТ аялал (8 өдөр)