Аялаажав: Энэхүү аялал нь МИАТ компанийн чартер нислэгээр шууд нисээд Фу Куок аралд ирдэг тул ядралт байхгүй ирдэг давуу талтай бөгөөд бусад ижил нислэгээс илүү тухтай байж чаддаг. Фу Куок арал нь хамгийн таатай цаг агаартай бөгөөд гэр бүлд тохиромжтой тайван нам гүм газар ба бүх төрлийн парк, казиног багтаасан байдаг юм. Манай аялал нь нэг өдөр хөтөлбөр, нэг өдөр чөлөөт гэж сөөлжилсөн байдаг тул амрагч нарт удахгүй завгүй сайхан байх болно.

Нислэг: МИАТ шууд нислэг
Улирал: 2026-2027

Аяллын чиглэл: Улаанбаатар – Фу Куок – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Баасан гараг бүр

№Бүртгэлийн байдалАяллын өдрүүдБуцах өдөрТом хүн
(12-оос дээш нас)
Хүүхэд тусдаа оргүй
(2-8 нас)
Буудлын мэдээлэл
1 Бүртгэж байна12 сарын 1112 сарын 184.490.0002,990,000 LARACINE****
Vinholidays Fiesta ****
2Бүртгэж байна12 сарын 1812 сарын 255,390,0004,190,000LARACINE****
2.Vinholidays Fiesta ****
3 Шинэ жилийн хүлээн авалттай12 сарын 2501 сарын 016,590,0004,490,000LARACINE****
2. Whyndham Garden ****
4Бүртгэж байна01 сарын 0101 сарын 085,390,0003,990,000LARACINE****
2. Whyndham Garden ****
5Бүртгэж байна01 сарын 0801 сарын 155,390,0003,990,0001. Whyndham Garden ****
6Бүртгэж байна01 сарын 1501 сарын 225,390,0003,990,0001. Whyndham Garden ****
7Бүртгэж байна01 сарын 2201 сарын 295,690,0003,990,0001. Whyndham Garden ****
8Бүртгэж байна01 сарын 2902 сарын 055,690,0003,990,0001. Wyndham Grand *****
2.Whyndham Garden ****
9Цагаан сар02 сарын 0502 сарын 125,590,0003,990,0001 Vinholidays Fiesta ****
2. Whyndham Garden ****
10 Бүртгэж байна02 сарын 1202 сарын 194,490,0002,490,000LARACINE****
2.Vinholidays Fiesta ****

Өрөөнд ганцаараа орох бол 1.500.000

Нярай: 700.000

Нислэгийн мэдээлэл:

  • Улаанбаатар – Фукуок 06:30 – 11:40
  • Фукуок – Улаанбаатар 12:40 – 19:40

Бичлэг: Вьетнам улсын Пу Куок арлаас эх Рач Гай боомт хот руу явж байгаа нь, Вьетнам улсын Пу Куок арлын өмнөд хэсэгт байдаг Хон Том арлын Сан Ворлд паркын далайн эрэг, Вьетнам улсын Пу Куок арлын дүүжин тээвэрлэгч, Вьетнам улсын Пу Куок арлын Суо Шан хүрхрээний аялал

Хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар – Фу Куок

Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Хүннү Эйр компанийн нислэгээр 07:00 цагт хөөрч Фу Куок олон улсын онгоцны буудалд 18:20 цагт газардана. Хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

зочид буудал: Vinholidays Fiesta Phu Quoc ****

Удаах өдрүүд. Фу Куок арал

Аялагчид арлын доорх ресортуудын аль нэгт байрлан амарч, хүсвэл манай компаний зүгээс санал болгож буй хөтөлбөрүүдээс (нэмэлт төлбөртэй) сонгон арал дээрээ аялах боломжтой. Буудлын үнэнд өглөөний буффет цай орсон.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Vinholidays Fiesta Phu Quoc ****

Наймдугаар өдөр. Фу Куок – Улаанбаатар

Бид Фу Куок олон улсын онгоцны буудалд хүргүүлж бүртгэлээ хийлгээд 14:45 цагт хөөрч Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 23:10 цагт газардана. Аялал өндөрлөнө.

Бусад мэдээллүүд

Аяллын үнэд орсон үйлчилгээнүүд:

  • Улаанбаатар – Фу Куок – Улаанбаатар нислэгийн тийз
  • Зочид буудал 2 ортой өрөө
  • Нисэх буудлаас тосох хүргэж өгөх тээврийн үйлчилгээ
  • Буффет өглөөний цай
  • Аяллын даатгал
  • Хөтөч орчуулагчийн туслалцаа үйлчилгээ

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Өдрийн хоол, оройн хоол
  • Арал дээрх нэмэлт аяллын хөтөлбөрүүд

Фу Куокт юу хийж болох вэ?

Vinwonders & Safari

Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
2. Усан парк дээр хөгжилдөх
3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
4. Vinpearl Safari амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг хамгийн ховор амьтдыг үзэх боломжтой.

Казино

Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

Далайн эргийн аялал

Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.

Арлын аялал

Сувдны ферм болон Sim Wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.

Бусад

Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах, зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.

ӨмнөхРейхстагаас Бундестаг руу
ДараахьВьетнамын аялал: ХАНОЙ + ХАЛОН БЭЙ – ДАНАН аялал (8 өдөр)