Манай энэхүү аяллаар та Турк улсын аялал жуулчлал хамгийн өндөр хөгжсөн 3 хотуудыг нэг явалтаар үзэх юм. Та  Туркийн далайн эргийн амралт зугаа цэнгэлийн хот болох Анталия болон өвөрмөц газарзүйн тогтоцтой “Хөвөн цайз” гэж хочлогддог Памуккалле болон түүний эртний Хиераполис хот зэргийг үзнэ. Мөн Ази, Европыг холбосон Босфорын хоолойгоор голоороо тусгаарлагдсан Туркийн хамгийн том хот болох Истанбул хотын түүх, соёлын дурсгалтай танилцана. Мэдээж Стамбул нь хамгийн таатай шоппинг хийх газар юм. Истанбулын хамгийн алдартай зах, дэлгүүрүүдээр худалдааны аялал хийж, цүнхээ бэлэг дурсгалын зүйл, амтлагч, тансаг гар урлалаар дүүргээрэй. Grand Bazaar болон Spice Market-ийн өргөн цар хүрээтэй гудамжуудыг үзэж байхдаа наймаа хийх талаар зөвлөгөө аваарай. Стамбулын зочид буудал худалдаа үйлчилгээний төв дүүрэгтээ байрласан байгаа. Стамбул Анталья хотын хооронд бид дотоодын нислэгээр нисэх болно. Анталья хотын зочид буудал хоол уух зүйлсээр хязгааргүй үйлчлэх 5 одтой тансаг буудал юм. Таньд таалагдана даа.

– Бадарчин Аялаажав

Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Стамбул – Анталья – Памуккале – Стамбул – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8өдөр/7шөнө

Аяллын хуваарь: Долоо хоногийн Пүрэв гараг бүр

Турк1: III/10 – III/17
Турк2: III/17 – III/24
Турк3: III/24 – III/31
Турк4: III/31 – IV/07
Турк5: IV/07 – IV/14
Турк6: IV/14 – IV/21

Нислэгийн цаг мэдээлэл: 

Улаанбаатар – Стамбул: 10:00 – 16:55
Стамбул – Улаанбаатар: 18:25 – 02:05+1

Facebook гэрэл зураг: Туркийн аялал фото аялал

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр: Улаанбаатар – Стамбул – Анталья

Улаанбаатар хотоос өглөө …. цагт МИАТ -ийн нислэгээр Истанбул хотоор дамжин Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья руу ниснэ. Антальяд …. цагт буусны дараа аяллын хөтөч тайлбарлагчтайгаа уулзаад зочид буудалдаа очин бүртгэл хийлгэн амарна. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Тухайн зочид буудал нь 5 одтой тансаг зэрэглэлийн “бүгд батсан” (All inclusive) бөгөөд уух зүйлс (алкохол) багтсан. Дотор гадна халаалттай усан бассейн, спа велнесс төв, Turkish bath буюу хамам, саун гэх мэт олон алжаал тайлах төвүүдтэй.

Хоол: оройн хоол
Зочид буудалSeven Seas Hotel Blue *****

Удаах өдөр: Анталья хотын аялал

Өнөөдөр бид Анталья хоттой танилцана. Өглөөний цайны дараа турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэр дэлгүүр болон зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүрээр орж сонирхоно. Дараа нь 40 метр өндөр Доод Дуден хүрхрээг үзнэ. Бидний аялал үргэлжилж эртний түүхийн бичээс болж үлдсэн Анталия хотын хуучин дүүрэг болох Калейчигийн нарийн гудамжаар аялж түүхийн дурсгалуудыг үзнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.

Хоол: оройн хоол
Зочид буудалSeven Seas Hotel Blue *****

Гутгаар өдөр. Анталья чөлөөт өдөр

Өнөөдөр чөлөөт өдөр. Дээр дурдсанчлан тухайн зочид буудал нь 5 одтой тансаг зэрэглэлийнх ба дотор гадна халаалттай усан бассейн, спа велнесс төв, Turkish bath буюу хамам, саун гэх мэт олон алжаал тайлах төвүүдэд аялагч өөрийн дураар амрах боломжтой чөлөөт өдөр юм. Мөн аялагч хүсвэл нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүд авч болно. Нэмэлт хөтөлбөрүүд:

  • Land of Legends
  • Дэлхий хамгийн урт туннел хэлбэрийн аквариум
  • Олимпос дүүжин тэрэг /cable car/
  • Амьтны хүрээлэн

Хоол: оройн хоол
Зочид буудалSeven Seas Hotel Blue *****

Дөтгөөр өдөр: Анталья – Памуккале

Өнөөдөр бид Туркийн рашаан сувилал, амралт аялал жуулчлалын бүс болсон Памукалле хотыг зорин хөдөлнө. Дараа нь хөвөн
даавуун эдлэлийн дэлгүүрээр зочилно. Энэ хот нь хөвөнгийн тариалалтаараа алдартай бөгөөд бэлэн хувцас, хөвөн дэр хөнжил, алчуур зэргийг худалдан авах боломжтой. Бидний буух буудал нь Турк улсад “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах буудлууд нь таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан байдаг ба тус газар аяллын бүрэн ядаргаагаа тайлаарай.

Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Зочид буудалAdempira Termal & Spa Hotel *****

Тавдугаар өдөр: Памуккале

Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлаас явна. Бөмбөлгөөс ирээд өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагт цуглараад Памуккале хотын аяллын эхний үзвэр цасан цагаан хөвөн уулыг очиж үзнэ. Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хиараполис болон Анфитеатрыг үзнэ. Өдрийн хоолоо нутгийн буффет ресторанд зооглоно. Памуккале хотын эрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийж, виноны худалдан авалт хийх боломжтой. Дээр дурдсанчлан тухайн зочид буудал нь 5 одтой тансаг зэрэглэлийнх ба дотор гадна халаалттай усан бассейн, спа велнесс төв, Turkish bath буюу хамам, саун гэх мэт олон алжаал тайлах төвүүдэд аялагч өөрийн дураар амарч болно.

Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Зочид буудалAdempira Termal & Spa Hotel *****

Зургаадугаар өдөр. Памуккале – Стамбул

Эдгээрийн дараа Денизли хотын онгоцны буудал руу хөдөлж Истанбул хотыг зорин ниснэ. Зочид буудалдаа хүргүүлнэ. Истанбул хотын аялалд гарна. Өглөөний цайны дараа бид Ази, Европыг холбосон Босфорын хоолойгоор усан онгоцоор аялна. Үүний дараа бид Истанбулын алдарт 537 онд баригдсан Хагиа софиа болон 1616 онд баригдсан Султан ахметийн сүмээр зочлоно. Өдрийн хоол нутгийн ресторанд иднэ. Үдээс хойш хүссэн жуулчид хувийн журмаар Гранд Базаар орж болно. Хүссэн жуулчид хөтөчтэйгээ буудалд эсвэл их дэлгүүр дээр хүргүүлж болно. Ингэсэн тохиолдолд буцах унааны төлбөрийг өөрсдөө төлнө. /такси, трамвэй гэх мэт/

Хоол: өглөөний цай, өдрийн хоол
Зочид буудалQua Comfort Hotel *****

Долоодугаар өдөр. Стамбул шоппинг өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Хотын аялал, Истанбул хотын алдартай их дэлгүүр Молл-с
шоппинг хийж болно.

Хоол: өглөөний цай
Зочид буудалQua Comfort Hotel *****

Наймдугаар өдөр: Стамбул – Улаанбаатар

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд Истанбул хотын онгоцны буудалруу хөдөлнө. Нисэх буудал дээр хүрэлцэн ирж …. цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.

Хоол: өглөөний цай

Аяллын үнэ:

6-н сар

Том хүн (12-оос дээш нас): 4,150,000 – 4,500,000 төг
Хүүхэд тусдаа ортой (6-12 нас): 4,150,000 төг
Хүүхэд тусдаа оргүй (2-6 нас): 4,050,000 төг
Нярай (02-оос доош): 350,000 төг

7-н сар

Том хүн (12-оос дээш нас): 4,650,000 төг
Хүүхэд тусдаа ортой (6-12 нас): 4,250,000 төг
Хүүхэд тусдаа оргүй (2-6 нас): 4,150,000 төг
Нярай (02-оос доош): 350,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Стамбул – Улаанбаатар нислэгийн тийз, Стамбул – Анталья – Стамбул дотоодын нислэг, Туркт 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар, аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.

Анхаарах:

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
  • Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
  • Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.
  • Памукалле дахь зочид буудалд байрлах үедээ аялагч бүх уух зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн нэмэлт төлбөртэй. Харин буудалдаа өглөө болон оройн хоолон дээр ус ба цай үнэгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  • Турк улсын 5* той буудлуудад оо сойз байдаггүй тул та оо сойзоо авч яваарай. (ковидын улмаас оо сойз тапочки буюу гэрийн шаахай гэх мэт хувийн зүйлс өгөхөө больсон. )
  • Залгуурны хувьд европ стандартын 2 бөөрөнхий шонтой залгуур ашигладаг.
  • Сим карт онгоцны буудал дээр зардаг ба үнэ дунджаар $90.
  • Онгоцны буудал дээр ачаагаа хүлээнгээ валют арилжаа дээр багахан мөнгө солиулж авахыг зөвлөж байна. ( жишээ нь 100$)
ӨмнөхБидний зохион байгуулсан аяллууд
ДараахьХятадын аялал: ХАЙНАН арлын хөтөлбөртэй аялал (9 өдөр) Хөх хотоор дамжиж явах