Нислэгийн мэдээлэл: Нислэг: MR805 УБ-Тяньжин Нислэг: MR806 Тяньжин-УБ
Хөөрөх цаг: 11:30 Хөөрөх цаг: 15:00
Буух цаг: 14:00 Улаанбаатарт буух цаг: 17:40
Аяллын үнэ
| Хуваарь | Том хүн | Хүүхэд /2–9 нас/ |
|---|---|---|
| 6 сарын 23, 30 | 2,190,000₮ | 1,950,000₮ |
| 7 сарын 7, 14, 21 | 2,450,000₮ | 2,200,000₮ |
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар — Тяньжин
Аялагчид Улаанбаатараас Тяньжин хот руу шууд нислэгээр ниснэ. Тяньжин хотод газардсаны дараа хөтөч тосон авч, зочид буудал руу хүргэнэ. Буудалдаа очиж өрөөгөө хүлээн аваад амарна. Оройн цагаар буудлын ойролцоох хоолны газруудаар зочилж, Тяньжин хотын онцлог хоолнуудаас амтлах боломжтой.
хоол: оройн хоол
зочид буудал:Crowen Plaza Hotel*****


Удаах өдөр. Тяньжин хотын аялал
Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Тяньжин хотын алдартай үзвэрүүдийг үзэх аялалдаа гарна. Энэ өдөр дараах газруудаар аялна.
- Century Clock Haihe мөрний эрэгт байрлах, Тяньжин хотын бэлгэ тэмдэг болсон алдарт байгууламж.
- Jiefang Bridge 1927 онд баригдсан, Европ хэв маягтай, эргэдэг гүүр.
- Итали хэв маягийн гудамж Европ уур амьсгалтай, зураг авахад тохиромжтой, аялагчдын очих дуртай хэсэг.
- Haihe мөрний шөнийн аялалОройн цагаар Haihe мөрний дагуу аялж, Тяньжин хотын шөнийн үзэмжийг сонирхоно. Мөн алдарт Тяньжиний нүд хүрдийг үзнэ.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:Crowen Plaza Hotel*****



Гутгаар өдөр. Тяньжин — Maya Water World усан парк
Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа бүтэн өдрийг Maya Water World усан паркд хөгжилтэй өнгөрүүлнэ.
Аялагчид усан тоглоом, амралтын бүсүүдээр үйлчлүүлж, гэр бүл, найз нөхөдтэйгөө мартагдашгүй нэг өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Анхаарах зүйл: Усны хувцас, хувийн хэрэглээний зүйлсээ бэлтгэнэ үү.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:Crowen Plaza Hotel*****



Дөтгөөр өдөр.Тяньжин — Чөлөөт өдөр
Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа энэ өдрийг чөлөөтэй өнгөрүүлнэ.
Аялагчид хүсвэл Тяньжин хотын алдарт Florence Town Outlet худалдааны төвөөр зочлох боломжтой. Тус хотод Хятадын томоохон outlet дэлгүүрүүд байрладаг тул брэндийн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдан авах сайхан боломжтой.
хоол: өглөөний цай,
зочид буудал:Crowen Plaza Hotel*****


Тавдугаар өдөр .Тяньжин — Улаанбаатар
Буудалдаа өглөөний цайгаа уугаад үдээс өмнө чөлөөт цагтай байна. Дараа нь буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Улаанбаатар хотод газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
хоол: өглөөний цай,
Аяллын үнэд багтсан зүйлс:
- Улаанбаатар–Тяньжин–Улаанбаатар чиглэлийн 2 талын шууд нислэгийн тийз
- Аяллын турш байрлах 5 одтой зочид буудал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Аяллын тээврийн үйлчилгээ
- Мэргэжлийн, туршлагатай аяллын хөтөч
- Аяллын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Аялагчийн хувийн хэрэглээний зардал
- Замын хүнс
- Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээг нэмэлтээр авах тохиолдолд түүний төлбөр
- Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө буюу TIP
АЯЛАЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС
- Аялалын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна.
- Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.
- Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсөний гэрчилгээг авч явна.
- Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.
- Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт
- Аялалын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх.
- Аялалын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аялалын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.
- Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвөлгөө авах.
- Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аялалын хөтчид заавал мэдэгдэх
- Аялаж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.
- Тухайн аялалж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аялалын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.
- Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аялалын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу?
- Дээрх зөвөлгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно.
- Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрт нь аялалын хөтөчдөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.








