Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Паттая – Улаанбаатар
Хугацаа: 6 өдөр / 5 шөнө

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Бангкок: OM701 UBNBKK 0845 1345
Бангкок – Улаанбаатар: OM702 BKKUBN 1515 2225

Аялал гарах өдөрАялал ирэх өдөрТом хүн
(12 дээш нас)
Том хүн
(12 дээш нас)
Хүүхэд оргүй
(12 – 2 нас)
Зочид буудлууд
12 сарын 0512 сарын 1012 сарын 103,890,000 төг2,590,000 төгБангкок: The Bazaar Hotel Bangkok *****
Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****
  • Өрөөнд ганцаар орох бол 990,000 төгрөг аяллын үнэ дээр нэмж төлөх
  • Нярай үнэгүй. Зөвхөн МИАТ нислэгийн такс төлнө. Ойролцоороор 490,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Бангкок -Паттая – Улаанбаатар шууд нислэгийн билетний үнэ, Бангкокт 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, Паттаяд далайн эргийн 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө, аяллын даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс: Сим карт (36,000 төгрөг), аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аяллын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ

Facebook патиарууд: Бангкок, Патая

Youtube бичлэгүүд: 

Бангкок – Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордон, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 6-р хэсэг, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 7-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Сиам Паркт, Тайланд улс, Бангкок хот. Сиа Парк: усан гулгуур, Бангкокын Сиам Паркт, Бангкокын Сиам Паркын усан санд, Тайланд улс, Бангкок хот. Могойн аж ахуйд, Тайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурхан, Тайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурхан, Тайланд улс, Бангкок хот. Их Ордон: төрийн их ордны өмнө, Тайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн чимэглэл, Тайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуур, Тайланд улс, Бангкок хот. Баёоке цамхагаас, Бангкок хотын их үдийн үзэмж өндрөөс, Тайланд улс, Бангкок хот. Баёоке цамхаг: өндрөөс үдшийн Бангкок хотыг харах, Шөнийн Бангкок, Бангкокын энгийн нэгэн гудамж, Бангкокын Дрийм Ворлд паркт

Патая – Mатрын тоглолт, Барын тоглолт, Алкасар тоглолт, Алкасар тоглолтын дараа, Тай гудамжны хоол, Шоу гудамж 1, Шоу гудамж 2, Далай дээр шүхрээр явах, Шүрэн аралд ирлээ, #Тайланд улс, #Патая хот, Шрирача барын хүрээлэн. #Заан унав, Тайланд улс, Паттая хот. Шрирача барын хүрээлэн: заан унасан нь, Тайланд улс. Патая хот. Шүрэн арал. Далайн гүний алхалт, Тайланд улс, Паттая хот, Усны Мотоцикл, Тайланд улс, Паттая хот, beach, Тайланд улс, Паттая хот. Үдэш задгай таксигаар зугаалав. , Тайланд улс, Паттая хот. Шүрэн арал: тунгалаг ус, Тайланд улс. Паттая хот. Шүрэн арал: салхитай өдөр, Тай Бокс, Паттая хот. “Итгэ Эсвэл Боль” төвд, Паттаягийн Шоппинг Моллийн Үүдний Хүн Баримал 

Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок 
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь бид оройн хоолоо идэхээр явна. Бид Ихэр цамхаг гэх алдартай ресторнд буффет хоол идээд буцаж буудалдаа хүргүүлэн амрана. Манай зочид буудал байрлал сайтай бөгөөд мөнгө солиулах, шорт зэрэг хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авах боломжтой. Зочид буудал доороо худалдааны төвтэй.

хоол: оройн хоол
зочид буудал 5 одтой: The Bazaar Hotel Bangkok

Удаах өдөр.  Бангкок хотын аялал
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Үүний дараа буффет өдрийн хоолоо идээд Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Prhaya) мөрнөөр завиар аялал хийнэ. Үдэш бид гудамжны хоолны алдартай газар болох Жодд шөнийн яармаг (Jodd Fair Night Market) үдэш очино. Ямар ч зочдод хамгийн тохиромжтой газар гэгддэг бөгөөд гудамжны амтат хоол идэж болно. Энд бид 3 цаг болно. Дараа бид буцаж буудалдаа хүргүүлэн амрана.

хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал 5 одтой: The Bazaar Hotel Bangkok

Гутгаар өдөр.  Бангкок хот – Паттая хот
Өглөөний цайны дараа бид Тайландын дээд ангилалын эрдэнэс үнэт эдлэлийн төвөөр зочилж шүр сувд худалдан авч болно. Дараа нь бид үзэсгэлэнт Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнгээр аялж уг хүрээлэнгийн Сиам соёл, зааны шоу зэрэг тоглолтуудыг үзэж сонирхоно. Мөн энд та заан унаж үзэж болно. Үүний дараа бид махны газар очиж өдрийн хоолоо идэх ба дараа бид унаандаа суун цааш явж хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурхан (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Үүний дараа оройн хоолоо идээд далайн эрэгт байрлах буудалдаа хүргүүлэн тухлан амрана.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort

Дөтгөөр өдөр. Шүрэн арлын аялал 
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Үдээс хойш бид Тай массажны төвд очино (таны хүслээс шалтгаалаад тусдаа төлбөртэй байж болно). Оройн хоолны дараа Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Үүний дараа Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Терминал 21 (Terminal 21) -аар зочилж худалдаа наймаа хийнэ. Автобус гадаа хүлээж байна. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort

Тавдугаар өдөр. Рамаяана усан парк

Өглөөний цайгаа буудалдаа уугаад усны хувцасаа аван Паттаяа хотын алдарт Рамаяана усан паркруу явна. Замдаа нутгийн дэлгүүрээр орж бэлэг дурсгалын зүйл сонирхох бөгөөд үргэлжлүүлэн Паттая хотын хамгийн өндөр барилга болох Паттая цамхагийн 50 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд өдрийн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс Паттая хотыг тольдоно. Дараа нь Рамаяана паркад очно. 2016 онд байгуулагдсан бөгөөд 184,000 м² буюу 18.4 га талбайг 26 хөл бөмбөгийн талбатай ижил хэмжээг хамарч оршдог бөгөөд 3 үндсэн бассейн, 26 төрлийн гулсуур, хүүхдийн бүс, хиймэл давалгаа, экстрем бүм, залхуу гол зэрэг 50 гаруй тоглоом, үзвэр үйлчилгээний хэсэгтэй аврага том парк юм. Та бүхэн бүтэн өдрийн турш тоглож наадан өнжөөрэй.

хоол: өглөөний цай
зочид буудал 5 одтой:
Pattaya Modus Beachfront Resort

хоол: өглөөний цай

Аялагч нар авч болох нэмэлт аялал

1. Насанд хүрэгчдийн шоу: 1,500 батт хүний
2. Тай боксын шоу: 1,500 батт хүний
3. 2 цагийн өндөр зэрэглэлийн спа массаж: 2,500 батт хүний
4. Бангкок хотод хөлөг онгоцны оройн хоол: 2,000 батт хүний

Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөрийн үзэх зүйлсийн дараалалд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav дагах

ӨмнөхШИНЖЭНЬ – ХОНГ КОНГ – МАКАО хөтөлбөртэй аялал (8 өдөр) Хүннү Эйр чартер нислэг