Аяллын хугацаа: 8 шөнө / 9 өдөр
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар – Замын Үүд
Энэ өдөр эрхэм аялагчид маань 15:30 цагт вокзал дээр ирсэн байна. 16:10 цагт галт тэргэнд сууж эхэлнэ. 16:40 цагт галт тэргэнд суугаад маргааш нь 07:20 цагт Замын Үүдэд очно.
хоол: аялагчид өөрсдөө хариуцна
зочид буудал:Галт тэргэнд



Удаах өдөр. Эрээн–Бээжин
Маргааш нь 07:30 цагт Замын-Үүдээс Эрээн хот хүртэл автобусанд сууж Эрээн хотод орно. Эрээн хотод орж ирээд чөлөөт цагтай ба 22:20 цагт Эрээн хотоос Бээжин хот руу ниснэ. 23:40 цагт Бээжин (Даксин) хотод ирээд буудал руугаа явж амарна.
хоол: аялагчид өөрсдөө хариуцна
зочид буудал:Бээжин хот



Гутгаар өдөр. Бээжин–Гуулин
Өглөө буудлаасаа боолтын өглөөний цайгаа аваад 08:30 цагт Бээжин (Даксин) хотоос нисээд 11:40 цагт Гуйлин хотод ирнэ. Гуйлин хотод ирээд Луншэн халуун рашаанд амрахаар явна.
хоол: өглөө цай, өдрийн хоол
зочид буудал:Longsheng Hot Spring Resort***



Дөтгөөр өдөр. Луншэн халуун рашаан-Гуулин
Өглөөний цайгаа уусны дараа Гуйлин хот руу буцна. Гуйлин хотод ирээд бэлгэ тэмдэг болох Заан хад буюу Слонгийн хамар уул, 榕山湖景 буюу Руншан нуурын цогцолбор, 日月双塔 буюу Нар сар хэмээх 2 цамхагийг үзэж сонирхоно.
хоол: өглөө цай, өдрийн хоол
зочид буудал:YINMAN·HOTEL****



Тавдугаар өдөр. Гуулин-Яншо
Өглөөний цайгаа уусны дараа машинаар Синпин рүү явж Ли мөрний үзэсгэлэнт байгальд завиар аялна. Дараа нь дэлхийд алдартай Яншо барууны гудамжийг үзэж сонирхоно. Орой нь чөлөөт цагтай ба хүсвэл нэмэлт төлбөр төлөөд “Ли мөрний үзүүлбэр, шоу” үзэх боломжтой.
хоол:өглөө цай, өдрийн хоол
зочид буудал:Wukesong International Hotel ****



Зургаадугаар өдөр. Яншо–Гуулин
Өглөөний цайгаа уусны дараа Нанси уулын цэцэрлэгт хүрээлэн рүү явж Аню буюу Сакуратай төстэй харагддаг энэхүү цэцгийг үзнэ. Мөн даавуу болон торгоны дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Дараа нь Да Гуан Юан болон Дарэн тан хэмээх түүхэн үзвэрийн газрыг үзнэ.
хоол:өглөө цай, өдрийн хоол
зочид буудал:YINMAN·HOTEL****



Долоодугаар өдөр. Гуулин-Бээжин-Эрээн
Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цагтай. Дараа нь нисэх буудал руу явж 12:30 цагт нисээд 15:15 цагт Бээжин хотод ирнэ. Бээжин хотод ирсний дараа 20:05 цагт Эрээн хот руу нисээд 21:35 цагт Эрээн хотод бууж, буудал руугаа явж амарна.
хоол:өглөө цай
зочид буудал: Эрээн хот



Наймдугаар өдөр. Эрээн-Улаанбаатар
Өглөө тухлан босож буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Өдөр зээл дэлгүүрээр орж худалдаа хийх зэрэг чөлөөт цагтай. 14:00 цагт цугларч хил гарах унаанд сууж Замын-Үүд орно. 18:05 цагт галт тэрэг Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
хоол: өглөөний цай
зочид буудал:Галт тэргэнд


Есдүгээрр өдөр. Улаанбаатар
09:30 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд ирснээр аялал өндөрлөнө.
Аяллын үнэ
Том хүн: 2,990,000 төгрөг
Өрөөнд ганцаар орох бол: 3,490,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэл):2.990.000төгрөг (зочид буудалд ортой): 2.690.000₮ төгрөг (зочид буудалд оргүй)
Нярай: 650.000₮
Аяллын үнэд багтсан зүйлс: Галт тэрэг болон Хятад улс дахь бүх нислэгийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээний зардал, хөтөч, унааны зардал, Хятад дахь аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс: Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал, хөтөч болон жолоочийн гарын мөнгө. Хувийн хэрэгцээний зардлууд
Анхаарах
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
- Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
- Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
- Төрсөн хүүхэд биш бол заавал итгэмжлэхтэй байх.








