Уг аялал нь Улаанбаатар хотоос Шанхай хотруу Спринг авиа компанийн шууд нислэгтэй бөгөөд Хятад улсын санхүү, эдийн засгийн төв Шанхай хотоор аялах онцгой аялал юм. Шанхай хот нь түүх, соёл болон хөгжлийг хослуулж чадсан гайхамшигтай хот юм.

Аяллын үргэлжлэх хугацаа: 4 өдөр / 3 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Бямба гараг бүр

Нислэгийн мэдээлэл: Явах нислэг-13:00-16:45 Ирэх нислэг-08:00-12:00

Бид Улаанбаатар-Шанхай чиглэлд Миат авиа компанийн шууд нислэгээр 13:00-16:45 цагт ниснэ. Шанхай хотод буугаад хил гаалиар нэвтрээд буудалдаа очиж амрана.

Өглөөний цайны дараа  бид Disneyland үзнэ. Эх газрын Хятад дахь анхны Диснейлендийг 5.5 тэрбум ам.долларын өртгөөр бүтээн босгосон байна. Шанхай хотын Диснейлендийг байгуулахдаа Хятадын үндэсний онцлог, соёл, зан заншлын давтагдашгүй өнгө төрхийг шингээхэд ихээхэн анхаарсны нэг жишээ нь гэхэд Диснейн бэлэг тэмдэг болсон Дональд нугас Тай Чи-гийн урлагаар хичээллэж байгааг үзэж сонирхох боломжтой юм. Үүнээс гадна Хятадын соёлын бэлгэ тэмдэг болох цээнийн цэцгээр Диснейлендийн цайзыг чимэглэжээ. Та уг паркад бүтэн өдрийн тоглож наадан цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Энэ өдөр Шанхай хотын аялалд гарах бөгөөд өглөөний цайны дараа Шанхай хотын төвд сүндэрлэсэн 118 давхар өндөр цамхагаас хотыг тольдох ба дараа нь эртний бурхны сүм Юу гарден цэцэрлэгт хүрээлэн, Бунд буюу Шанхайн голын эрэг, алдарт зүүн Нанжин гудамж, дэлхийн алдартай 3 шөнийн гудамжны нэг болох Шанхайн үдэшийг харна. Хуанг-пү голын шөнийн криуз аялал хийх бөгөөд төлбөрийг аялагч өөрөө хариуцна.

Дөтгөөр өдөр. Мягмар гараг. Улаанбаатар

Өглөө үүрээр 04 цагт босоод буудлаа хүлээлгэж өгөөд захиалсан өглөөний цайгаа боолгож аваад нисэх буудалруу хөдлөнө. Бидний нислэг 08:00 цагт бөгөөд бүртгэлээ хийлгэж онгоцондоо суугаад Улаанбаатарт хотруу ниснэ. Ингээд бидний хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аялалаа өндөрлөнө.

  • Том хүн: 2,490,000 төгрөг
  • Хүүхэд оргүй (3-9 нас): 2,290,000 төгрөг
  • Нярай хүүхэд (0-1 нас): 250,000 төгрөг
  • Өрөөнд ганцаараа орох: 2,790,000 төгрөг

Аяллын зардалд багтсан:

  • Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар шууд нислэг.
  • 5*одтой зочид буудал.
  • Шанхайн Диснейлэнд орох тасалбар
  • Аяллын турш үйлчлэх унааны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол цайны үйлчилгээ 
  • Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч 
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Аяллын зардалд багтаагүй: Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө.  хувийн хэрэглээний зардал.

  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
  • Хэрэв та хамаатан,  садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг  нотариатаар баталгаажуулсан байх
  • Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
  • Аялалд гарахаас 7 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох.
  • Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. 
  • Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя. 
  • Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
  • Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан  тохиолдолд  бид хариуцахгүй болохыг анхаарна уу 
  • Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аяллын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.
  • Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу  
  • Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу. 
  • Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай.
  • Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу 
  • Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил … зэргээс  хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх.   
ӨмнөхАяллын сэтгэл ханамжын судалгаа
ДараахьХятад улсын аялал: ГУЙЛИН хотын аялал (9 өдөр 8 шөнө, газар нислэг хосолсон аялал)