Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2025-2026

Аяллын чиглэл: Улаанбаатар – Хо Ши Мин – Фу Куок – Хо Ши Мин – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь:

Аяллын дугаарБүртгэлийн байдалАяллын өдрүүдХугацааТом хүн
(12-оос дээш нас)
Хүүхэд тусдаа нэмэлт ортой
(5-11 нас)
Хүүхэд тусдаа оргүй
(2-4 нас)
Нислэг цуцлагдсан12 сарын 05 – 12 сарын 128 өдөр4,590,0004,090,0003,590,000
2Суудал дүүрсэн12 сарын 12 – 12 сарын 198 өдөр4,590,0004,090,0003,590,000
3Суудал дүүрсэн12 сарын 30 – 1 сарын 068 өдөр5,590,0005,090,0004,390,000
4Суудал дүүрсэн1 сарын 02 – 1 сарын 098 өдөр5,490,0004,990,0004,290,000
5Суудал дүүрсэн1 сарын 06 – 1 сарын 138 өдөр5,290,0004,790,0004,290,000
6Суудал дүүрсэн1 сарын 09 – 1 сарын 168 өдөр5,290,0004,790,0004,290,000
7Суудал дүүрсэн1 сарын 13 – 1 сарын 208 өдөр5,290,0004,790,0004,290,000
8Суудал дүүрсэн1 сарын 16 – 1 сарын 238 өдөр5,290,0004,790,0004,290,000
9Суудал дүүрсэн1 сарын 20 – 1 сарын 278 өдөр5,290,0004,790,0004,290,000
10Суудал дүүрсэн1 сарын 23 – 1 сарын 308 өдөр4,590,0004,090,0003,590,000
11Суудал дүүрсэн1 сарын 30 – 2 сарын 068 өдөр4,590,0004,090,0003,590,000
12Суудал дүүрсэн2 сарын 06 – 2 сарын 138 өдөр4,590,0004,090,0003,590,000
13Суудал дүүрсэн2 сарын 17 – 2 сарын 248 өдөр5,590,0005,090,0004,090,000

Нярай: 500,000₮
Өрөөнд ганцаар орох бол: 990,000₮

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Хо Ши Мин: 12:15 – 17:45
Хо Ши Мин – Фу Куок: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Фу Куок – Хо Ши Мин: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Хо Ши Мин – Улаанбаатар: 19:05 – 02:20 (+ 1)

Бичлэг: Вьетнам улсын Пу Куок арлаас эх Рач Гай боомт хот руу явж байгаа нь, Вьетнам улсын Пу Куок арлын өмнөд хэсэгт байдаг Хон Том арлын Сан Ворлд паркын далайн эрэг, Вьетнам улсын Пу Куок арлын дүүжин тээвэрлэгч, Вьетнам улсын Пу Куок арлын Суо Шан хүрхрээний аялал

Эхний өдөр. Улаанбаатар – Хо Ши Мин
Удаах өдөр. Хо Ши Мин – Фу Куок
Гутгаар өдөр. Фу Куок
Дөтгөөр өдөр. Фу Куок
Тавдугаар өдөр. Фу Куок
Зургаадугаар өдөр. Фу Куок – Хо Ши Мин
Долоодугаар өдөр. Хо Ши Мин
Наймдугаар өдөр. Хо Ши Мин – Улаанбаатар

Эхний өдөр. Улаанбаатар – Хо Ши Мин

Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон 09:00 цагт хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 12:15 цагт хөөрч Хо Ши Мин хотын Тан Со Нат (Tan Son Nhat) олон улсын онгоцны буудалд 17:25 цагт газардана. Уг хот Вьетнамын бизнесийн төв ба олноо Сайгон хэмээн нэрлэгддэг. Мөн хамгийн нүд эрээлжилмээр хот гэгддэг. Гадны гийчэд, зочдыг татах хүчирхэг энергитэй энэ газар улсынхаа соёл, худалдаа арилжааны цөм болдог. Тийм ч учраас зайлшгүй зочлох газар, амтлах хоол, үзэх үзмэр олон бий. 5 одтой буудалдаа оройн хоолоо идээд хүсвэл хөтөчтэй цаг товлож цуглан Хо Ши Мин хотын алдартай шөнийн гудамжруу явж. Бид уг алдартай шоуны гудамж нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан юм.

Удаах өдөр. Хо Ши Мин – Фу Куок

Өнөөдөр бид дотоодын нислэгээр Хо Ши Мин хотоос Фу Куок арал руу ниснэ. Нислэг нэг цаг л үргэлжлэх тул цаг алдахгүй хурдан очно. Фу Куок аралд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Бидний байрлах Vinholidays Fiesta Phu Quoc буудал нь Фукуок арлын хойд хэсэгт байрлах аялагчид хамгийн их зорин очдог алдарт хоол, үйлчилгээ, худалдааны төвлөрөл болсон Grand World-Little Venice цогцолборын хажууд байрлах тул өдрийн аялал дууссаны дараа орой бүр шоу үзэж, амтат хоол идэн, Вьетнам массаж хийлгэн алжаалаа тайлах боломжтой.

Гутгаар өдөр. Vinwonder park, Safari, Grand world

Энэ өдөр дэлхийн алдартай зугаа цэнгэлийн сүлжээ болох Vin pearl Vinwonder park дээр өдөржин тоглон зугаацан өнжинө. Усан парк, extreme park 100 гаруй төрлийн тоглоом гэх мэт гүйгээд ч амжихгүй олон зүйлс байгаа. Өдрийн хоол буффет бөгөөд дараа бид зүүн өмнөд Азийн хамгийн том амьтны хүрээлэнд зочлох ба Африкийн сафариг санагдуулам гайхалтай байх болно. Харин үдэш бид Grand world буюу Италийн алдарт усан дээрхи Венец хотыг санагдуулам газар зочлоно. Энд үдэш бүр гэрлийн лазер шоу болно.

Энэ өдөр сэрүүлэггүй өдөр бөгөөд өглөөний цайгаа тааваараа уугаад хүссэнээрээ далайн эрэгт амарч эсвэл ойр хавиар зугаалж бүр казино орж азаа үзэж болно.

Тавдугаар өдөр. Хонтом арал-Усан парк

Өглөөний цайны дараа бид Хон Том аралруу дэлхийн хамгийн урт дүүжин гүүрээр явж тэндээ бүтэн өдөржин усан парк дээр тоглож өнжих ба өдрийн хоол гайхалтай буффет байх болно. Хүсвэл та оройн хоолоо далайн эрэг дээр идэж лазер шоу үзэх болон Kiss Bridge ээр зочлох боломжтой.

Зургаадугаар өдөр. Фу Куок – Хо Ши Мин

Өглөөний цайны дараа бид Хо Ши Мин хот руу дотоодын нислэгээр буцна. Хо Ши Минд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарч болно мөн аяллын хөтөчөөс зочилж болох газруудын хаяг болон мэдээллийг авч чөлөөт аялал хийж болно.

Долоодугаар өдөр. Хо Ши Мин. Дэлгүүр хэсэх

Өнөөдөр та шоппинг хийж өдрийг өнгөрүүлж болно. Хо Ши Мин бол шоппингийн диваажин юм. Ben Thanh Market – хямд үнэтэй бараа жуулчдын очдог газар. Vincom Center – брэндийн бараанууд тансаг зэрэглэлийн их дэлгүүр. Sai Gon Square – дундаж давхаргын илүү очдог газар. Diamond Plaza – шинээр байгуулагдсан худалдааны төв гэх мэт. Түүнээс гадна манай орчуулагч хөтөч нар таны хүссэн бараатай газрыг нарийвчлан зааж өгөх болно.

Наймдугаар өдөр. Хо Ши Мин – Улаанбаатар

Бид өглөөний цайны цагийн дараа чөлөөт цагтай байна. Учир нь манай буцах нислэг орой байгаа тул. Энэ үед та мөн шоппинг хийж болох юм. Эсвэл та Сайгоны үзэж амжаагүй үзмэрүүдээ үзэж болох юм. Орой нь бид олон олон улсын онгоцны буудалд 16:00 цагт хүргүүлж бүртгэлээ хийлгээд 18:25 цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 01:40 цагт газардана. Ингээд бидний аз жаргалтай, дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Аяллын үнэд орсон үйлчилгээнүүд:

  • Улаанбаатар – Хо Ши Мин – Улаанбаатар нислэгийн тийз
  • Хо Ши Мин – Фу Куок – Хо Ши Мин нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заасан 4 болон 5 одтой зочид буудал, 2 ортой люкс өрөө
  • Нисэх буудлаас тосох хүргэж өгөх тээврийн үйлчилгээ
  • Хөтөлбөрт заасан өдөр, оройн хоол
  • Бүх паркын тасалбар
  • Аяллын даатгал
  • Хөтөч орчуулагчийн үйлчилгээ

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Хөтөлбөрт заагаагүй өдөр, оройн хоол
  • Арал дээрх нэмэлт аяллын хөтөлбөрүүд
  • Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө (заавал биш)

Аяллын төлбөр хийх данс.

Вьетнам – 410004000 406235997 төгрөг

Vinwonders & Safari

Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
2. Усан парк дээр хөгжилдөх
3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
4. Vinpearl Safari амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг хамгийн ховор амьтдыг үзэх боломжтой.

Казино

Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

Далайн эргийн аялал

Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.

Арлын аялал

Сувдны ферм болон Sim Wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.

Бусад

Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах, зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.

.

ӨмнөхПҮКЕТ 2026 чөлөөт аялал (8 өдөр) МИАТ шууд нислэг
ДараахьПҮКЕТ 2026 Зочид буудал захиалга болон аяллын бусад үйлчилгээнүүд