Орчин үеийн тэнгэр баганадсан барилгууд, эртний усан хотууд, дэлхийн хэмжээний үзвэр үйлчилгээ, Хятадын уламжлалт соёлын өвийг нэг дор мэдрэх боломжийг танд олгох онцгой аялалд урьж байна.

Энэхүү аяллаар та дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг болох Шанхай хотын сүрлэг өнгө төрх, Диснейлэндийн үлгэрийн ертөнц, Пүюаний Венецийг санагдуулам усан хотхон, Ханжөүгийн алдарт Баруун нуурын үзэсгэлэн, Лууны цайны тариалан зэрэг Хятадын хамгийн алдартай газруудаар аялах болно.

Аяллын үргэлжлэх хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр

Нислэгийн мэдээлэл: Явах нислэг-13:00-16:45 Ирэх нислэг-08:10-12:00

Аялал гарах өдрүүд Бүртгэлийн байдалТом хүн Хүүхэд (2-12 нас)
1.6 сарын 11Суудал дүүрсэн3.390.0002.690.000
2.6 сарын 18Суудал дүүрсэн3.390.0002.690.000
3.6 сарын 25Суудал дүүрсэн3.490.0002.790.000
4.7 сарын 02Суудал дүүрсэн3.590.0002.890.000
5.7 сарын 09Суудал дүүрсэн3.990.0003.290.000
6.7 сарын 16Суудал дүүрсэн3.690.0002.990.000
7.7 сарын 23Суудал дүүрсэн3.690.0002.990.000
8.7 сарын 3013 суудал үлдсэн3.690.0002.990.000
9.8 сарын 0614 суудал үлдсэн3.690.0002.990.000
10.8 сарын 1312 суудал үлдсэн3.690.0002.990.000
11.8 сарын 20Бүртгэж байна3.590.0002.890.000
12.8 сарын 27Бүртгэж байна3.390.0002.690.000
13.9 сарын 03Бүртгэж байна3.390.0002.690.000
14.9 сарын 10Бүртгэж байна3.390.0002.690.000
15.9 сарын 17Бүртгэж байна3.390.0002.690.000
16.10 сарын 08Бүртгэж байна3.490.0002.790.000
17.10 сарын 15Бүртгэж байна3.390.0002.690.000

Бид Улаанбаатар хотоос Спрингс Эйрлайнс авиа компанийн шууд нислэгээр 13:00-16:45 цагт Хятадын хамгийн хөгжингүй, орчин үеийн мегаполис хотуудын нэг болох Шанхай хотыг зорин ниснэ. Хотод хүрэлцэн ирсний дараа хил гаалийн бүрдүүлэлтээ хийгээд нисэх буудал болон Дисней Лэнд паркын ойролцоо байх зочид буудалдаа буугаад оройн хоолоо идээд амарна.

Өглөөний цайны дараа  бид Disneyland рүү автобусаар хүргүүлнэ. Эх газрын Хятад дахь анхны Диснейлендийг 5.5 тэрбум ам.долларын өртгөөр бүтээн босгосон байна. Шанхай хотын Диснейлендийг байгуулахдаа Хятадын үндэсний онцлог, соёл, зан заншлын давтагдашгүй өнгө төрхийг шингээхэд ихээхэн анхаарсны нэг жишээ нь гэхэд Диснейн бэлэг тэмдэг болсон Дональд нугас Тай Чи-гийн урлагаар хичээллэж байгааг үзэж сонирхох боломжтой юм. Үүнээс гадна Хятадын соёлын бэлгэ тэмдэг болох цээнийн цэцгээр Диснейлендийн цайзыг чимэглэжээ. Аварга том үлгэрийн цайз, адал явдалт тоглоомууд, гайхамшигт парад, шоу тоглолтууд, гэр бүлийн бүх насныханд зориулсан үзвэрүүд таныг хүлээж байна. Энэ өдөр та үлгэрийн ертөнцөд хөл тавьж буй мэт мартагдашгүй мөчүүдийг өнгөрүүлэх болно. Та уг паркад бүтэн өдрийн тоглож наадан цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:Taihu Longemont Diamond Hotel*****

Өнөөдөр бид Хятадын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох үзэсгэлэнт Пүюань хотыг зорин аялна. Сувгаар холбогдсон эртний чулуун байшингууд, жижиг гүүрнүүд, уламжлалт завинууд нь таныг яг л Италийн Венец хотод ирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Усан хотын намуухан орчинд алхаж, гайхамшигт гэрэл зураг авах боломжтой. Орой нь усан хотын дунд байрлах тансаг 5 одны зэрэглэлийн амралтын газарт байрлана.

Өглөөний цайны дараа алдарт торгоны үйлдвэрлэлтэй танилцаж, хүр хорхойн торгоор хийсэн өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийг (ор хөнжлийн давуу, торгон алчуур хувцас гэх мэт) үзэж сонирхоно. Үүний дараа бид Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Ханжөүг зорин хөдөлнө. Бидний эхний зогсоол мянган жилийн түүхтэй эртний худалдааны, жуулчны гудамж болох Хефанг өргөн чөлөөгөөр явж аялагч нарт зориулсан дурсгалын бараа бүтээгдхүүн болон амттан гээд төрөл бүрийн зүйлс үзэж сонирхоно. Орой нь аялагчид өөрсдөө хүсвэл дэлхийн хэмжээний томоохон тайзны бүтээлүүдийн нэг болох “Сүн улсын хайрын домог” шоу тоглолтыг үзэх боломжтой. Энэхүү гайхамшигт тоглолт нь орчин үеийн технологи, бүжиг, хөгжмийн урлагийг хослуулсан өвөрмөц бүтээл юм.

Нэг хүний (50$) 

Өглөөний цайны дараа бид Шанхай хотруу хөдлөх ба Шанхай хотод ирээд хамгийн алдартай үзмэрүүдтэй танилцана.

  • Юу гарден буюу Эртний бурхны сүм
  • Бунд буюу Хуанпу голын эрэг
  • Нанжин явган худалдааны гудамж
  • Орчин үеийн санхүүгийн дүүрэг

Орой хүссэн аялагчид Хуанпу голын шөнийн круз аялалд оролцож, гэрлэн чимэглэлд умбасан Шанхай хотын гайхамшигт өнгө төрхийг усан дээрээс харах боломжтой. Мөн хотыг бүхэлд нь тольдох өндөр цамхгийн ажиглалтын тавцанд гарч мартагдашгүй зураг дурсгал үлдээх боломжтой..

Наймдугаар өдөр. Пүрэв гараг. Улаанбаатар

Энэ өдөр үүрээр онгоцны буудал явах бөгөөд 8.00 цагт Улаанбаатарын зүг нисээд 12.00 цагт газардаж орчин үеийн мегаполис, эртний усан хотууд, дэлхийн хэмжээний үзвэр үйлчилгээ, Хятадын соёлын өвтэй танилцсан гайхалтай дурсамжуудаа тээж эх орондоо ирснээр аялал өндөрлөнө.

Аяллын зардалд багтсан:

  • Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар шууд нислэг.
  • 5*одтой зочид буудал.
  • Шанхайн Диснейлэнд орох тасалбар
  • Аяллын турш үйлчлэх унааны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Өглөөний цайнаас гадна хөтөлбөрт заагдсан 7 удаагийн хоолны үйлчилгээ 
  • Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч 
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Аяллын зардалд багтаагүй: Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө.  хувийн хэрэглээний зардал.

  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
  • Хэрэв та хамаатан,  садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг  нотариатаар баталгаажуулсан байх
  • Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
  • Аялалд гарахаас 7 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох.
  • Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. 
  • Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя. 
  • Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
  • Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан  тохиолдолд  бид хариуцахгүй болохыг анхаарна уу 
  • Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аяллын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.
  • Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу  
  • Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу. 
  • Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай.
  • Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу 
  • Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил … зэргээс  хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх.   
ӨмнөхЖАНЖИАЖЭ – ТЭНГЭРЫН ХААЛГА хөтөлбөртэй аялал (10 өдөр) Газраар дамжиж явах хувилбар
ДараахьШАНХАЙ хөтөлбөртэй аялал МИАТ компаний хуваарьт нислэг (5 өдөр)