Аяллын чиглэл: Улаанбаатар – Далянь -Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоногийн даваа гараг бүр
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Далянь
Аялагчид орой нисэх буудал дээр 19:00 цагт цугларч Улаанбаатраас 22:00 цагийн нислэгээр Азийн Европ Далянь хотын чиглэлд хөөрнө.00:35 цагт Далянь хотод ирээд хил гааль нэвтэрсний дараа Аяллын хөтөч онгоцны буудлаас аваад зочид буудалд оруулна, өрөө бүрт аялагчидад угталтын зууш өгнө. Далянь хот нь Хятадын далайн эргийн худалдааны чухал хот бөгөөд
“Романтик нийслэл” хэмээн нэрлэгддэг. 100 гаруй милийн урттай нарийхан далайн эргийн
шугам нь байгалийн олон гоо үзэсгэлэнг бий болгосон бөгөөд Далайн эргийн үзэсгэлэнт
газрууд нь Далянь хотын нэрийн хуудас юм.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: Bohai Pearl hotel l



Удаах өдөр. Далянь халуун рашаан
12:30 аялалдаа гарна
Далянь ойн амьтны хүрээлэн: Халуун орны ширэнгэн ойн павильон.
Оройн хоол, Зочид буудалдаа буцаж ирээд амарна
хоол: өглөөний цай оройн хоол
зочид буудал: Bohai Pearl Hotel



Гутгаар өдөр. Далянь хотын аялал
Өглөөний цайны дараа 10:00 Хотын аялал Хайжиюн цэцэрлэгт хүрээлэн, Венецийн усан хот, Фүжиажуан далайн эрэг,Жуншань плаза,
мөн бэлэг дурсгалын дэлгүүр алдарт Найрамдлын талбай, Олимпийн плаза гэх мэт олон гайхамшигтай зүйлсийг үзэж өнгөрөөнө.
Оройн хоолны дараа та хүсвэл “Далянь шөнийн аялал: Синхай плаза,Хөгжмийн усан оргилуур, гэрлийн шоуг үзээрэй.
хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Bohai Pearl Hotel



Дөтгөөр өдөр. Дисковери Хаант Улс
11:00 Хотын аялал Жиншитан наран шарлагын газар Discovery Kingdom Theme Park хүүхэд томчуудын хөгжилтэй паркад өдөржин цагийг өнгөрөөх болно.
хоол: өглөөний цай оройн хоол
зочид буудал: Bohai Pearl Hotel



Тавдугаар өдөр. Чөлөөт өдөр
“Shibei Bay” усан парк- 350yuan/насанд хүрсэн,4-6 насны хүүхдэд-180yuan, 3-аас доош
насныхан- Үнэгүй!
хоол: өглөөний цай
зочид буудал: Bohai Pearl Hotel



Зургаадугаар өдөр. Чөлөөт өдөр
“Shengya Ocean World”-300yuan/насанд хүрсэн , 4-6 насны хүүхэд-180yuan, 3-аас доош
насныхан-Үнэгүй!
хоол: өглөөний цай
зочид буудал: Bohai Pearl Hotel



Долдугаар өдөр. Чөлөөт өдөр
“Ойн цэцэрлэгт хүрээлэн + Шилэн гүүр”—350yuan/насанд хүрсэн,4-6насны хүүхэд-180yuan,
3-аас доош насныхан-Үнэгүй!
хоол: өглөөний цай
зочид буудал: Bohai Pearl Hotel



Наймдугаар өдөр. Далянь-Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө 20:00 цагт хүлээлгэн өгөөд. 20:30 цагт нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн 01:35д Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. Хөшигтийн хөндий дэх нисэх буудалд 03:35 бууж аяллаа баяртайгаар өндөрлөнө.
хоол: өглөөний цай



Аяллын үнэ:
Том хүн: 2,600,000 төгрөг
Том хүн өрөөнд ганцаар орох бол: 3,130,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэлх) ортой : 2,600,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэлх) оргүй: 2,330,000 төгрөг
Аяллын үнэнд багтсан зүйлс:
- УБ-Далянь-УБ чиглэлийн нислэгийн тийзний үнэ
- 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
- Хөтөлбөрт багтсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Хятад – Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Нутгийн хөтөч, жолоочийн гарын мөнгө 15 ам доллар буюу 100 юан
- Хувийн хэрэгцээний зардал
- Чөлөөт өдрийн хоолны зардал








