Нислэг: МИАТ шууд нислэг
Улирал: 2026-2027

Аяллын чиглэл: Улаанбаатар  – Фу Куок – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь:

Нярай: 500,000₮
Өрөөнд ганцаар орох бол: 990,000₮

Нислэгийн мэдээлэл:

  • Улаанбаатар – Фукуок 13:10 – 18:20
  • Фукуок – Улаанбаатар 19:20 – 02:20(+1)

Бичлэг: Вьетнам улсын Пу Куок арлаас эх Рач Гай боомт хот руу явж байгаа нь, Вьетнам улсын Пу Куок арлын өмнөд хэсэгт байдаг Хон Том арлын Сан Ворлд паркын далайн эрэг, Вьетнам улсын Пу Куок арлын дүүжин тээвэрлэгч, Вьетнам улсын Пу Куок арлын Суо Шан хүрхрээний аялал

Эхний өдөр. Улаанбаатар – Фукуок арал

Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагт цуглаж бүртгэлээ хийлгээд шууд нислэгээр хөөрч Фукуок хотын олон улсын онгоцны буудалд газардана. Уг арал нь Вьетнамын хамгийн том арал бөгөөд мөн хамгийн урд захын хэсэг юм. Алтан шаргал элстэй, халуун дулаан цаг агаартай аялал жуулчлалын хамгийн таатай бүс нь юм. Бид буудалдаа бүртгэлээ хийлгээд, оройн хоолоо идээд амарцгаана.

Удаах өдөр. Хонтом арал-Усан парк

Өглөөний цайны дараа бид Sunset Town цогцолборт очно. Тус тосгон нь бүхэлдээ Италийн Амалфи эрэг болон Средизем тэнгисийн хотууд шиг өнгөлөг байшин, чулуун гудамж, түүхэн хэв маягаар баригдсан. Үүний дараа бид Хон Том аралруу дэлхийн хамгийн урт дүүжин гүүрээр явж тэндээ бүтэн өдөржин усан парк дээр тоглож өнжих ба өдрийн хоол гайхалтай буффет байх болно. Хүсвэл та оройн хоолоо далайн эрэг дээр идэж лазер шоу үзэх болон Kiss Bridge ээр зочлох боломжтой.

Гутгаар өдөр. Фу Куок арал- чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өдөр бөгөөд өглөөний цайгаа тааваараа уугаад хүссэнээрээ далайн эрэгт амарч эсвэл ойр хавиар зугаалж бүр казино орж азаа үзэж болно.

оолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Vinholidays Fiesta Phu Quoc ****

Дөтгөөр өдөр. Vinwonder park, Safari, Grand world

Энэ өдөр дэлхийн алдартай зугаа цэнгэлийн сүлжээ болох Vin pearl Vinwonder park дээр өдөржин тоглон зугаацан өнжинө. Усан парк, extreme park 100 гаруй төрлийн тоглоом гэх мэт гүйгээд ч амжихгүй олон зүйлс байгаа. Өдрийн хоол буффет бөгөөд дараа бид зүүн өмнөд Азийн хамгийн том амьтны хүрээлэнд зочлох ба Африкийн сафариг санагдуулам гайхалтай байх болно. Харин үдэш бид Grand world буюу Италийн алдарт усан дээрхи Венец хотыг санагдуулам газар зочлоно. Энд үдэш бүр гэрлийн лазер шоу болно.

Өнөөдөр та бүгд тааваараа өглөөний цайгаа уугаад амарч, тоглож, мопид түрээслэн арлаар аялж болно.

Зургаадугаар өдөр. Шүрэн арлын аялал

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Аялагчид маань энэ өдөр шүрэн арлын аялал хийх бөгөөд өглөөний цайны дараа далайн боомтруу хөдлөж тэндээсээ круз завинд суун аялал эхэлнэ. Уг аялалд, далайд шумбан далай доорх амьдралыг харах, наран шарлагын газар амрах, задгай далайд далайн бүтээгдэхүүнээр хийсэн өдрийн хоол идэх гэх мэт олон сонирхолтой зүйлс багтсан. Хүсвэл нэмэлт төлбөр төлж далай дээр шүхрээр явах, тусгай өмсгөлтөй далай доогуур алхахыг туршин үзэж болох юм.

Долдугаар өдөр. Чөлөөт өдөр

Бидний бас нэгэн чөлөөт өдөр бөгөөд хүссэнээрээ тоглож наадан өнжөөрэй.

Наймдугаар өдөр. Фукуок – Улаанбаатар

Бид өглөөний цайны цагийн дараа бид ачаа бараагаа бэлдэж, буудлаа хүлээлгэн өгч нисэх буудал явна. Ингээд бүртгэлээ хийлгээд нутгийн зүг хүлгийн жолоо зална.

Аяллын үнэд орсон үйлчилгээнүүд:

  • Улаанбаатар – Фу Куок – Улаанбаатар нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заасан 4 одтой зочид буудал, 2 ортой люкс өрөө
  • Нисэх буудлаас тосох хүргэж өгөх тээврийн үйлчилгээ
  • Хөтөлбөрт заасан өдөр, оройн хоол
  • Бүх паркын тасалбар
  • Аяллын даатгал
  • Хөтөч орчуулагчийн үйлчилгээ

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Хөтөлбөрт заагаагүй өдөр, оройн хоол
  • Арал дээрх нэмэлт аяллын хөтөлбөрүүд
  • Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө (заавал биш)

Аяллын төлбөр хийх данс.

Вьетнам – Фукуок
920004000 406307344 төгрөг

Vinwonders & Safari

Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
2. Усан парк дээр хөгжилдөх
3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
4. Vinpearl Safari амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг хамгийн ховор амьтдыг үзэх боломжтой.

Казино

Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

Далайн эргийн аялал

Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.

Арлын аялал

Сувдны ферм болон Sim Wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.

Бусад

Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах, зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.

.

ӨмнөхЧингис хаан олон улсын нисэх буудлын зогсоолын үйлчилгээ
ДараахьХувийн хэрэглээний эд зүйлсийг улсын хил гаалийн хилээр нэвтрүүлэх зөвлөмж