Аялаажав: Энэхүү аялал нь МИАТ компаний хуваарьт нислэгээр Азийг хөгжилөөр тэргүүлэгч Сингапур хот улс болон үзэсгэлэнт Индонез улсын Бинтан арал дээр далайн эрэг дээр амрахыг нэг дор багтаасан аялал гэдгээрээ онцлог юм.
Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2025-2026
Аяллын чиглэл: Улаанбаатар – Сингапур – Бинтан – Сингапур – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь:
| Аяллын дугаар | Бүртгэлийн байдал | Аяллын өдрүүд | Хугацаа | Том хүн (12-оос дээш нас) | Хүүхэд тусдаа нэмэлт ортой (5-11 нас) | Хүүхэд тусдаа оргүй (2-4 нас) |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | Суудал дүүрсэн | 12 сарын 27 – 01 сарын 03 (Шинэ жил) | 8 өдөр | 5,290,000 | 4,790,000 | 3,990,000 |
| 2 | Суудал дүүрсэн | 01 сарын 03 – 01 сарын 10 | 8 өдөр | 5,190,000 | 4,690,000 | 3,590,000 |
| 3 | Суудал дүүрсэн | 01 сарын 10 – 01 сарын 17 | 8 өдөр | 5,190,000 | 4,690,000 | 3,590,000 |
| 4 | Суудал дүүрсэн | 01 сарын 17 – 01 сарын 24 | 8 өдөр | 5,190,000 | 4,690,000 | 3,590,000 |
| 5 | Суудал дүүрсэн | 01 сарын 24 – 01 сарын 31 | 8 өдөр | 5,190,000 | 4,690,000 | 3,590,000 |
| 6 | Суудал дүүрсэн | 01 сарын 31 –02 сарын 07 (Air show) | 8 өдөр | 5,190,000 | 4,690,000 | 3,590,000 |
| 7 | Суудал дүүрсэн | 02 сарын 17 – 1 сарын 24 (Цагаан сар) | 8 өдөр | 5,290,000 | 4,790,000 | 3,990,000 |
Нярай: 500,000₮
Өрөөнд ганцаар орох бол: 1,200,000₮
Нислэгийн мэдээлэл:
Улаанбаатар – Сингапур: 09:30 – 16:00
Сингапур – Улаанбаатар: 19:25 – 02:55 (+ 1)
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар-Сингапур
Бид 06:30 цагт Хөшигийн хөндийн “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд цуглах ба хил гаалиар бүртгэл хийлгээд 09:30 цагт Улаанбаатар хотоос хөөрөх ба 16:00 цагт Сингапур улсын Чанги онгоцны буудалд буух ба буудалдаа бүртгэл хийлгээд оройн хоолоо идээд амрана.
хоолны үйлчилгээ: оройн хоол
зочид буудал: Hotel traveltine ****



Удаах өдөр. Сингапур хотын аялал
Өглөөний цайгаа буудалдаа уугаад, дараа нь Сингапурын нэрийн хуудас болсон алдарт Марина Бэй Сэндс зочид буудлыг харж, Мерлион цэцэрлэгт хүрээлэнд зочлоно. Үдийн хоолны дараа Gardens by the bay-д зочлон хүний гараар бүтсэн гайхамшигт эко систем болон гайхалтай цэцэрлэг, цэцгийн хүлэмжийг үзээд, Орчард зам дагуу дэлгүүр сонирхож болно. Хүсвэл та орой Сингапурын шөнийн усан онгоцны аялал хийж болно. (нэмэлт төлбөртэй).
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Hotel traveltine ****



Гутгаар өдөр: Индонез-Бинтан арал
Энэ өдөр бид буудлаа хүлээлгэж өгөөд гатлага онгоцоор ганцхан цаг яваад Инденоз улсын Бинтан аралд хүрэлцэн ирнэ. Тус арал нь Индонезийн Риау Арлуудын мужид байрладаг, жуулчдын дунд алдартай амралт, аялал жуулчлалын бүс юм. Бид хил гаалиар гарсаны дараа далайн эрэгт байрлах Angsana Bintan 5 одтой резортдоо хүргүүлж амрана.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Homm Laguna Bintan *****



Дөтгөөр өдөр: – Чөлөөт өдөр
Энэ өдөр сэрүүлэггүй өдөр бөгөөд та хүссэнээрээ амарч өдрийг өнгөрөөж болно. Бидний байрлах резортод олон нэмэлт хөтөлбөр болон хүүхдүүдэд зугаатай эвентүүд байдаг тул та бүхэнд илүү цаг гаргах боломж олгоно.
Жич: Хөтөлбөрийн доор нэмэлт хөтөлбөрүүд оруулсан.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Homm Laguna Bintan *****



Тавдугаар өдөр: Усан тоглоом
Өглөөний цайны бид бүхэн Ази тивийн хамгийн том бассейнд (уртаашаа 800 метр, өргөн нь 150 метр) тоглож наадаж өдрийг өнгөрүүлэх ба тус бассейнд усан тоглоомууд, зип лайн, төрөл бүрийн үйлчилгээнүүд байдаг юм.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Homm Laguna Bintan *****



Зургаадугаар өдөр: Чөлөөт өдөр
Энэ өдөр та бүгд өөрийн хүссэнээр амарч өнгөрөөх ба хүсвэл та бүгд сафари амьтны хүрээлэн, экстрем спортууд зэрэг өдрийн аяллаас сонгон үйлчлүүлж болно.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Homm Laguna Bintan *****



Долдугаар өдөр. Шоппинг хийх
Энэ өдөр бид буцаж гатланг онгоцоороо Сингапурт ирээд Сентоза арлаар зочилж дэлгүүрээр явж мөн тоглож наадах боломжтой ба оройн нь алдарт Wing of Time шоу үзнэ.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Hotel traveltine ****



Наймдугаар өдөр
Өглөөний цайны дараа чөлөөтэй бөгөөд та бүгд оройлцоох дэлгүүр, худалдааны төвөөр явж болно. Бидний орой тул чөлөөтэй байж байгаад оройн 19.25 нислэгээр Монголруу буцаж 02.55 (+1) газардаж бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
хоолны үйлчилгээ: өглөөний цай


Аяллын үнэ:
Аяллын үнэд орсон үйлчилгээнүүд:
- Улаанбаатар – Сингапур – Улаанбаатар нислэгийн тийз
- Сингапур – Бинтан арал – Сингапур усан онгоц
- Хөтөлбөрт заасан 4 болон 5 одтой зочид буудал, 2 ортой люкс өрөө
- Нисэх буудлаас тосох хүргэж өгөх тээврийн үйлчилгээ
- Хөтөлбөрт заасан өдөр, оройн хоол
- Хөтөлбөрт заасан паркын тасалбар
- Аяллын даатгал
- Хөтөч орчуулагчийн үйлчилгээ
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Хөтөлбөрт заагаагүй өдөр, оройн хоол
- Арал дээрх нэмэлт аяллын хөтөлбөрүүд
- Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө (заавал биш)
Аяллын төлбөр хийх данс.
| Сингапур, Бентан аялал – 250004000 406254230 төгрөг |
Сингапур улсад нэмэлтээр авч болох хөтөлбөрүүд
- Криуз усан онгоцны аялал – 25 сингапур доллар
- Дүүжин гүүр – 2 талдаа : 26 сингапур доллар
- Universal studio : 81 сингапур доллар











