-0.9 C
Ulaanbaatar
Wednesday, October 21, 2026
spot_img
Home Бидний тухай Компаний тухай

Компаний тухай

5516
Бадарчин Аялаажавын Товчоо далбаа

Аялах өдөр ойртсоор л байна уу? Бадарчин Аялаажавын Товчоо нь Альфа Бүлэг компний ( Англиар Alpha Team Tours ) компаний гадаад аяллын (outbound) брэнд бүтээгдэхүүн бөгөөд 2010 оноос улс орнуудын аяллуудыг Монголчууддаа зориулан зохион байгуулсаар байна. Бид анхны аяллаа Тайланд улс руу 2010 оны 12 сарын 08-нд зохион байгуулсан.

Манай он цагийн хэлхээсийг энэ холбоосоос үзнэ үү.

Манай компани Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны гишүүн байгууллага бөгөөд ангилалын гэрчилгээ бүхий хууль ёсны аж ахуйн нэгж юм.

Бид аяллын агент, тур оператор болон чартер нислэгийн гэсэн гурван чиглэлд бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг.

Аялал гэдэг нь хүний амьдралын хамгийн сайхан үе байдаг ба хэзээ ч мартагддагдашгүй мөч байдаг. Тиймээс бид хариуцлагатай хандахыг үргэлж хичээдэг. Үүний учир бид компаний хариуцлагын даатгалыг жил бүр хийлгэдэг юм.

Компани үе үеийн туршид чартер нислэгийн аялал (онгоц бүтнээр нь түрээслэх) төслүүдэд оролцдог. Хамгийн сүүлд цар тахлын дараа Тайланд улсын Бангкок хот руу анхны чартер нислэгийн аялалд оролсон.

Бид өөрийн улс орны иргэддээ сонирхолтой аялалуудыг хямд үнэтэйгээр нийлүүлж, илүү зардалгүйгээр гайхалтайгаар амралтаа өнгөрүүлээд, сэтгэл амар ажлаа бүтээгээд ирэхэд нь бүх талаар туслахыг өөрсдийн хамгийн чухал үүргээ гэж үздэг.

Хөтөлбөрүүд маань сонирхолтой, алдартай үзмэр үйлчилгээ, шоу арга хэмжээнүүдтэй, туршлагад тулгуурлан хөгжиж зохион байгуулагдсан, осол аюулгүй төлөвлөгдсөн, аялал маань тохилог буудал, унаа, амтлаг хоолоор үйлчилж, туршлага мэдлэгтэй хөтөч, орчуулагчид багийг маань бүрдүүлсэн байдаг гэдэгт бид итгэдэг.

Таньд амжилт хүсье.

Таныг хүндэтгэсэн,

Бадарчин Аялаажав

ӨмнөхТайланд улс
ДараахьБагийн гишүүд