Индонизийн Бали Арлын Амралтын Аялал 2025-2026

  • Төвдөө байрласан зочид буудлууд. Зочид буудлаараа өрсөлдөе!
    Хамгийн боломжын үнэ. Хэн нь хамгийн боломжын үнэ санал болгох нь вэ?
  • Халуун орны, дэлхийн зиндааны амралтын арлуудын гайхалтай багц аяллууд. Жинхэн газрын диваажингууд. 
  • Балигийн хамгийн сайхан далайн эрэгт амрах, Бали арлын гүнээр аялах

Манай аялалын товчоо нь Эрхэм Аялагч таныг үзэсгэлэнт Бали арлаар хийх сонирхолтой аялалдаа урьж байна. Бали руу Монголоос шууд нисэх нислэг байхгүй тул Хонг Конг, Сөүл (Инчион) эсвэл Бээжингээр дамжин нисэж очдог. Энэ хувилбар нь Хонг Конг руу МИАТ хуваарьт нислэгээр нисэх эсвэл Инчион руу МИАТ эсвэл Корэйн эйр компаний нислэгээр нисээд цаашаа Корэйн Эйр компаний нислэгээр нисэж Бали арал руу явах хувилбар юм. Үнийн хувьд 2 хувилбар ойролцоо үнэтэй байдаг. Бээжингээс дамжин явах хувилбар нь үнийн хувьд хямд тусах боловч хугацаа их ордог. Бээжингээр дамжин явах хувилбарийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Бали хэмээх энэ арал хорвоогийн хүмүүсийн дунд халуун орны гоёмсог байгаль, уугин буй галт уул, Балинез үндэстний өвөрмөц сонин соёл иргэншил, амралт зугаалга болон наран шарлагын газрууд, найрсаг зан, үзэсгэлэнт охидоороо алдартай билээ. Таныг ч бас  хорвоогийн нэгэн диваажин болох Бали аралтай танилцаж тэнгисийн хөвөөнд торгон элсэн дээр нь тухлан жаргах наранг харж баясна гэдэгт итгэлтэй байна.


 
Аяллын маршрут: Улаанбаатар – Инчион – Бали –Инчион – Улаанбаатар

Аялал гарах өдрүүд : 2026.01.07 2026.01.14
Хугацаа: 8 өдөр
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)

Аяллын үнэ, нөхцөл:     6,690,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
Хүүхдийн үнэ:2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 5,490,000₮
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 5,690,000₮
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 7,690,000₮


 

 Facebook гэрэл зураг: Бали

Youtube бичлэгүүд: Бали арал. Санур далайн эрэг. 2 – р хэсэг.Бали арал. Санур далайн эрэг. 3 – р хэсэг.Бали арал. Санур далайн эрэг. 4 – р хэсэг. Гоё өдөр.Бали арал. Легиан дүүрэг. Энгийн нэгэн зочид буудал.Балигийн Улувату сүмийн орчинБали арал. Улувату сүм. Хулгайч сармагчингууд.Бали арал. Убуд нутаг. Сармагчины ой. 1 – р хэсэг.Бали арал. Убуд нутаг. Сармагчины ой. 2 – р хэсэг.Бали арал. Убуд нутаг. Тегенунган хүрхрээ.Бали арал. Убуд нутаг. Онц сонин юмгүй дээ.Бали арал. Арлын төв хэсэг Убуд руу явж байгаа нь.Бали арал. Убуд нутаг. Батуан сүм.Бали арал. Убуд нутаг. Батуан сүм. Яст мэлхийт бяцхан цөөрөм.Бали арлын багачуудБали арал. Санур далайн эрэг. 1 – р хэсэг.Бали арал. Легиан далайн эрэг. 2 – р хэсэг.Бали арал. Кута дүүрэг. 1 – р хэсэг.Бали арал. Кута дүүрэг. 2 – р хэсэг.Бали арал. Легиан далайн эрэг. 1 – р хэсэг.Бали арал. Легиан дүүрэг. Энгийн гудамж.Бали арал. Легиан дүүрэг. Шөнийн амьдрал.Бали арал. Семиняк далайн эрэг. 1-р хэсэг.Бали Арал. Семиняк далайн эрэг. 2-р хэсэг.



ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ХОНГ КОНГ/ИНЧИОН – ДЭНПАСАР
Аялагчид өдрийн 12:25 цагийн нислэгээр Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Инчёноор дамжин Индонезийн Бали арлын чиглэлд ниснэ. Оройн 23:50 цагт Бали арлын Денпасар олон улсын нисэх буудалд газардан хил гааль нэвтэрсний дараа Кута-д байрлах зочид буудалд байрлан амарна.

УДААХ ӨДӨР. Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа Бали арлын алдарт Ватербом /Waterbom/ усан паркад та гэр бүл, найз нөхдийн хамтаар хагас өдрийг маш хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Кутагийн төвд байрладаг тус парк нь 3.8 га талбайтай, дотроо эктрийм /extreme/, модирэйт /moderate/, мэллов /mellow/ гэсэн гурван сэдэвчилсэн болон төрөл бүрийн 17 усан гулсууртай бөгөөд томчууд, хүүхдүүдийн бассейн, спа, массаж зэрэг үйлчилгээний төвүүд нэг дор төвлөрөн байрласнаараа онцлогтой. Галзуу хурдад дуртай хүмүүс 60 хэмийн налуу, 8 давхар смаш даун /Smash down/ гулсуураас 70км/цагийн хурдтайгаар буухаас гадна, лэйзи ривер /lazy river/ буюу халуун орны гоёмсог навчис, дараалсан жижиг хүрхрээнүүдийн хажуугаар намуухан урсгалтай голоор хөвөх, райс трэйк /race track/ буюу 2 эгнээ хоолойгоор биеийн жингээр биш усны хурдаар, адал явдал, гэнэтийн өөрчлөлтөд дуртай хүмүүст зориулсан, адерналин болон хүйтэн хөлсөө ялгарахыг мэдрэн харвасан сум шиг хурдтай буух боломжтой. Хэрэв та хүсвэл 20 метрийн өндрөөс алсыг харангаа чөлөөт үсрэлт хийж өөрийгөө сориорой. Тус усанд паркад зочилсноор та жинхэнэ кайф гэж юу байдгийг мэдэрч чадна гэдэгтээ итгэж болно. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Aryaduta Bali *****

ГУТГААР ӨДӨР. БАЛИ САВЛУУР,ЦАГААН БУДААНЫ ШАТЛАЛТ ТАЙЛБАЙ

Өглөөний цайны дараа Балигийн үзэсгэлэнт цагаан будааны тариалангын талбай болох Тэггаланг талбайгаар орж Балигийн савлуур дээр суух болно. Дараа нь Кинтаманий өндөрлөгт байрлах Батур уулын ойролцоо ирнэ. Батур нь Индонезийн алдартай галт уулын нэг бөгөөд түүхэндээ хэд хэдэн удаа дэлбэрч байсан ба өдгөө өвөрмөц тогтоцтой уул, нуур зэргээрээ жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг газрыг үзнэ. Мөн энэ өдөр Бали СПА-д орно. Балийн спа нь орон нутгийн уламжлалт массаж, арьс арчилгаа, ургамлын эмчилгээ зэргийг санал болгодог. Бүхий л үйлчилгээгээ элсэн чихэр, кокосны тос, эфирийн тос, ургамал зэрэг эрүүл, хүний биед хэрэгтэй зүйлсийг ашиглан хийдэг тул аялагчид амарч, стрессээс ангижирна.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Aryaduta Bali *****

ДӨТГӨӨР ӨДӨР. БАЛИ ДИВААЖИНГИЙН ХААЛГА

Өглөөний цайны дараа Бали арлын ариун газрын нэг болох Lempuyang буюу диваажингийн хаалгаар зочилно. Тус хаалга нь баличуудын эртний соёл, шашны амьдралтай салшгүй холбоотой бөгөөд ариун сүмийн нэвтрэх хаалга, зам гэгддэг төдийгүй гайхалтай архитектурын онцлогтой.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Aryaduta Bali *****

ТАВДУГААР ӨДӨР. БАЛИ НУСА ПЕНИДА АРАЛ

Өглөөний цайны дараа Санур далайн эргийн боомт дээр ирж Нуса Пенида арал руу хурдны завриар Нуса Пенида арал руу хөдөлнө. Ойролцоогоор 35 минутын дараа Нуса Пенида арал дээр ирнэ. Бали арлаас холгүйхэн орших энэ арал байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудтай. Зорьсон газраа ирэхэд таныг цэв цэнхэр, тунгалаг далай, цасан цагаан элсэн эрэг, байгалийн төгс үзэмж угтаж авна. Мөн Broken Beach, Angel’s Billabong зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газруудаар аялна. Өдрийн хоолыг тус аралд байрлах орон нутгийн ресторанд иднэ. Дараа нь Кристал буланд очно. Энэ булан нь Нуса Пенида арлын хамгийн алдартай наран шарлагын газруудын нэг юм. Crystal Bay нь тунгалаг ус, гайхалтай далайн амьдрал, амар амгалан орчноороо алдартай төдийгүй олон төрлийн загас, шүрэн хадтай тул шумбах, снорклинг хийхэд маш тохиромжтой. Мөн далайн эргийн элсэн дээр амарч, үзэсгэлэнт байгалийг мэдэрч, орон нутгийн амьдралтай танилцах боломжтой газар юм. Үдээс хойш Санур далайн эргийн боомт руу хурдан завиар буцаж зочид буудалдаа байрлан амарна.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Aryaduta Bali *****

ЗУРГААДУГААР ӨДӨР. БАЛИ ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө байх бөгөөд өөрийн дураар, өдрийг чөлөөтэй өнгөрүүлнэ. Өглөөний цайгаа уусны дараа далайн эрэгт биеэ шаран, бассейнд амрах эсвэл худалдаа хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч та бүхэнд цагийг хэрхэн үр бүтээлтэй, сонирхолтой, зугаатай өнгөрүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.

хоолны үйлчилгээ: өглөөний цай,
зочид буудал: Aryaduta Bali *****


ДОЛООДУГААР ӨДӨР.БАЛИ-СӨҮЛ


Өглөөний цайны дараа Канто Лампо хүрхрээ үзнэ. Энэ хүрхрээ нь Индонезийн Бали арлын Убуд хотын ойролцоо байрладаг. Канто Лампо хүрхрээнд очихын тулд аялагчид тодорхой хэсэг газар алхах шаардлагатай ба хүрч очсоны дараа хүрхрээн чимээ, зөөлөн салхи, сэрүү татсан уур амьсгал, байгалийн ногоон үзэмж зэрэг нийлэн танд асар их тайвшралыг мэдрүүлнэ. Усны урсгалтай цохилцох нарны гэрэл нь хүрхрээг сэтгэл татам, үзэсгэлэнтэй харагдуулдаг байна. Хүрхрээн ойролцоо аялагчдад зориулсан сэлэх, шумбах, зураг даруулах хэсэгтэй.Дараа нь СПА төвөөр үйлчлүүлж бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа 120 минутын турш тайлах болно. Мөн Бали арлын соёл, уламжлалыг илтгэх сувинерийн дэлгүүрээр явж худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа нисэх онгоцны буудал руу явж өвөрмөц төрхтэй, гайхамшигт Бали арлаар аялсан мартагдашгүй сайхан дурсамжийг өвөртлөн шөнийн 01:20 цагийн нислэгээр Сөүлийн чиглэлд ниснэ.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол


НАЙМДУГААР ӨДӨР. СӨҮЛ-УБ


Индонез улсын Бали арлаас 01:20 цагт хөөрөн БНСУ -ын Сөүл хотын олон улсын нисэх онгоцны буудалд өглөөний 09:20 цагт бууна. 20:20 цагт Инчон хотоос Улаанбаатар хотын зүг нисэж 23:05 цагт Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж аяллаа баяртайгаар өндөрлөнө.

хоолны үйлчилгээ: байхгүй

Аялалын үнэд багтсан зүйлс:

Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

Жуулчны автобусны үйлчилгээний зардал

Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

5 одтой зочид буудлын энгийн зэрэглэлийн өрөөнд 2лаа байрлах зардал

УБ-Сөүл-Бали-Сөүл-УБ 2 талын нислэгийн тийз


Аяллын үнэд ороогүй зүйлс:

Аяллын үнэд багтсан зүйлс-ээс бусад зардал

Хувийн хэрэгцээний зардал

Чөлөөт өдрийн хоолны зардал

Уух юмны зардал

Орон нутгийн хөтөч, жолоочын гарын мөнгө 15$

Индонезийн виза хил дээр мэдүүлэх 35 доллар /онлайн мэдүүлэх 45 доллар/

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

 БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ

 

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх. 





 



 

ӨмнөхЦАГААН БУДААНЫ ЭХ ОРНООР Үндсэн хөтөлбөр
ДараахьБАЛИГИЙН БАЦААНУУД 10 өдөр БЭЭЖИНгээр дамжин явах ХЯМД хувилбар