Нислэг: Виет жэт чартер нислэг
Улирал: 2026-2027

На Транг бол Вьетнамын хамгийн сайн далайн эргийн амралтын газар бөгөөд элсэн чихэртэй цагаан элсэн наран шарлагын газар нь далдуу модоор бүрхэгдэж, Зүүн Хятадын тэнгисийн дэргэд байрладаг. Энэхүү амралтын хот нь наран шарлагын газар, ард түмний найрсаг зангаараа алдартай. Энэ хот нь бүтэн арван жилийн зайд наран шарлагын газраар хүрээлэгдсэн бөгөөд жилийн турш ус нь дулаан байдаг. Далайн эрэг дээрх ресторан, баар, кафены дагуух шөнийн амьдрал бол шумбах, шумбах нь маш сайн зүйл юм. Өнөөдөр Нячанг нь бүх Вьетнамын шилдэг наран шарлагын газруудын нэг юм. Нячанг хэд хэдэн алдартай арлуудтай; Хамгийн алдартай нь Хон Тре, Хон Ен, Хон Руа юм. Тиймээс усан онгоцоор аялж, далд оргилуудыг судалж, болор тунгалаг усанд сэлж зогсох жижиг тусгаарлагдсан арлуудыг олж мэдээрэй.

Аяллын чиглэл: Улаанбаатар – На Транг – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/8 шөнө

Аяллын хуваарь:

№Бүртгэлийн байдалАялал гарах өдрүүдБуцах өдөрТом хүнХүүхэд 12 нас хүртэлх (буудалд Оргүй)
1. Нэг талдаа дамжих нислэгБүртгэж байна.12 сарын 1112 сарын 184,190,0003,890,000
2.Бүртгэж байна.12 сарын 1812 сарын 254,990,0004,690,000
3. Шинэ жилБүртгэж байна.12 сарын 2501 сарын 015,090,0004,690,000
4. Бүртгэж байна.01 сарын 0101 сарын 084,990,0004,690,000
5.Бүртгэж байна.01 сарын 0801 сарын 154,990,0004,690,000
6.Бүртгэж байна.01 сарын 1501 сарын 224,990,0004,690,000
7.Бүртгэж байна.01 сарын 2201 сарын 294,990,0004,690,000
8. Бүртгэж байна.01 сарын 2902 сарын 054,990,0004,690,000
9.Цагаан сарБүртгэж байна.02 сарын 0502 сарын 125,390,0004,990,000
10. Нэг талдаа дамжих нислэгБүртгэж байна.02 сарын 1202 сарын 194,190,0003,890,000

Нислэгийн цагийн мэдээлэл:

Бичлэг: Вьетнам улсын На Транг хотын гуравдахь сайхан аялал бол Ян Бэй хүрхрээний аялал юм, Вьетнам улсын На Транг хотын аяллаар далайн эргийн Сэйлинг клабт зад авна, Вьетнам улсын На Транг (Nha Trang) хотын хоёрдахь гоё аялал бол Гурван арлын аялал юм, Вьетнам улсын На Транг хотын Винпийрл тоглоомт хүрээлэнгийн нэг өдрийн аяллын хэсгээс, Вьетнам улсын На Транг хотын Винпийрл тоглоомт хүрээлэнгийн дүүжин тээвэр

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – На Транг. Далайн эрэг

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Виет жэт компаний нислэгээр 18:00 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог На Транг хотын Кам Ран онгоцны буудалд 00:00 цагт газардаж хилээр нэвтрээд ачаа бараагаа аваад дараа нь буудалруугаа хөдлөнө. Манай буудал нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэгт бөгөөд хотын төвд байрлалтай тул та бүхэн дэлгүүр хэсэх болон хоолны газрын хувьд санаа зовох хэрэггүй юм.

хоолны үйлчилгээ: Онгоцонд
зочид буудал: Citadines Bayfront Nha Trang *****

Удаах өдөр. Vinwonder сэдэвчилсэн хүрээлэн.

Өглөөний цайны дараа бид алдарт cable car буюу дүүжин гүүрээр явж Винпирл ланд /Vinpearl land/ сэдэвчилсэн парк дээр очно. Тус парк нь асар том бөгөөд өдөржин зугаалж, хүссэн тоглоомондоо сууж, өдрийг хөгжилтэй өнгөрөөх ба хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомууд мөн сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань далайн эрэгт сандал дээр тухлан амарч болно. Орой буцаад дүүжин гүүрээр эсвэл завиар эх газарлуу явж буудалдаа хүргүүлэн амрана.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Citadines Bayfront Nha Trang *****

Гутгаар өдөр. Янг Бэй уулын хүрхрээн аялал

Өглөөний цайны дараа Нячанг хотын төвөөс баруун зүгт 40-50 орчим километрийн зайд байрлах тал уудам, битүү модтой хөндийд байрладаг байгалийн үзэсгэлэнт газарлуу явна. Нутгийн Раглай үндэстний хэлээр “Тэнгэрийн хүрхрээ” гэсэн утгатай Янг Бэй нь уулын сэрүүн агаар, олон шатлалт өвөрмөц хүрхрээ, байгалийн халуун рашаанаараа алдартай. Хүрээлэн дотор баавгай, матар, буга зэрэг амьтад байхаас гадна торойн уралдаан, азарган тахианы зодоон, тэмээн хяруул унах зэрэг нутгийн өвөрмөц тоглоомуудыг зохион байгуулдаг. Үдээс хойш бид шавар байгалийн халуун рашаан, шавар баннд орж алжаалаа тайлна. Орой буудалдаа хүргүүлж амрана.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Citadines Bayfront Nha Trang *****

Дөтгөөр өдөр. Хотын аялал

Өглөөний цайны Нячанг хотын аялалд явна. Эртны чулуун сүм будда болох Лон Сон (Long Son Pogada) үзээд бидний дараагийн зогсоол Понагар (Po Nagar) нь 781 оноос өмнө байгуулагдсан гэж үздэг Чамын сүмийн цамхаг бөгөөд Вьетнамын одоогийн Нячанг хотын ойролцоох, дундад зууны үеийн Каутхара (Kauthara) хэмээх вант улсад оршдог. Тус сүм нь Ян По Нагар (Yan Po Nagar) хэмээх, тухайн нутгийн ард иргэдийн шүтээн болсон эх дагиныг тахих зориулалттай газар ажээ. Дараа нь Нячаг хотын эртны Христын сүмийг үзэх бөгөөд тус газар нь 1886 онд Францын номлогчид тус сүмийн байгуулжээ. Одоогийн сүмийг Готик сэргэлтийн (Gothic Revival) архитектурын хэв маягаар 1928 онд паришийн сүм болгон барьж байгуулсан байна. Өдрийн хоолны дараа нутгийн дэлгүүрээр орж худалдаа наймаа хийж, өөрсдийн хүслээр дэлгүүр хэсч болно. Оройн нь бид хотын төвд далайн эрэг дээр байрлах 5 одтой буудалтай зочид буудалдаа амрана.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Citadines Bayfront Nha Trang *****

Тавдугаар өдөр. Чөлөөт өдөр.

Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж эсвэл далайн эрэгт амарч өнгөрөөж болно. Вьетнам бол шоппингийн диваажин. Бидний байрлах буудал хотын төвд тул та хаашаа ч явсан боломжтой юм.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Citadines Bayfront Nha Trang *****

Зургаадугаар өдөр. Гурван арлын далайн аялал

Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Вьетнамын цэнгэг бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арлуудаар явах ба энэ уг арлууд нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, далай доор тусгай өмгөлтэй орох гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Мөн шавар халуун рашааны газар тухлана.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Citadines Bayfront Nha Trang *****

Долоодугаар өдөр. Чөлөөт өдөр.

Энэ өдөр сэрүүлэггүй өдөр бөгөөд өглөөний цайгаа тааваараа уугаад хүссэнээрээ далайн эрэгт амарч эсвэл ойр хавиар зугаалж бүр казино орж азаа үзэж болно.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Citadines Bayfront Nha Trang *****

Наймдугаар өдөр. Нячанг – Улаанбаатар

Бид өглөөний цайгаа эртлэн уугаад олон улсын онгоцны буудалд хүргүүлж бүртгэлээ хийлгээд 11:00 цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 17:00 цагт газардана. Аялал өндөрлөнө.

хоолны үйлчилгээ: өглөөний цай

Нэмэлт мэдээлэл

Аяллын үнэд орсон зүйлс:

  • Улаанбаатар – Ня Чанг – Улаанбаатар шууд нислэгийн тийз
  • Нячанг 5 эсвэл одтой зочид буудалд байрлах
  • Аяллын унаа, тээвэр
  • Үдэх, тосох үйлчилгээ
  • Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
  • Аяллын ахлагч, хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Паркууд болон үзвэрүүдийн тасалбар
  • Аяллын даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс: 

  • Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд
  • Хөтөлбөрт бичигдээгүй аяллын нэмэлт хөтөлбөрүүд
  • Хөтөлбөрт ороогүй хоол, хүнсний үйлчилгээ
  • Хөтөч, жолоочид гарын мөнгө.

Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.

ӨмнөхТайландын аялал: ПҮКЕТ арлын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг
ДараахьФилиппин аялал: СЭБҮ арлын аялал (8 өдөр)