Аялаажав: Улаанбаатар хотоос тавхан цаг Хүннү эйр компоний онгоцоор нисээд шууд Хайнан аралд бууна. Хайнан арлын Саня хот нь аялал жуулчлалын хот бөгөөд жуулчид энэ газарт л ирдэг. Хайнан арлын засаг захиргааны төв Хайкоу хотоор дамжиж яахгүй шууд Саня хотод онгоц буудаг тул давуу талтай. Мэдээж тав тухтай 5 одтой жуулчны буудалд бууна.
Аяллын чиглэл: Улаанбаатар – Саня -Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Бямба гараг бүр
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар – Саня
Аялагчид бямба гарагийн орой 19.00 гэхэд Хөшөгтийн хөндийн нисэх онгоцны буудалд цуглаж бүртгэлээ хийлгээд 22:10 цагийн нислэгээр Улаанбаатараас Саняа чиглэлд 5 цаг ниснэ. Саняа-д 03.10-т ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа хүргүүлж амарна.
зочид буудал:Sanya Seacube Resort Hotel *****



Удаах өдөр. Чөлөөт өдөр
Бид шөнө ирсэн учир энэ адар яаралгүй босч Өглөөний цайгаа уугаад аялагчид маань ойр орчимтойгоо танилцаж, далайн эргээр зугаалж өдрийг чөлөөтэй өнгөрүүлнэ.
хоол: өглөөний цай
зочид буудал:Sanya Seacube Resort Hotel *****



Гутгаар өдөр. Шөнийн Саняа хотын үзэмж ба Шоппинг өдөр
Бид өнөөдөр Саняа хотын Аутлет дэлгүүр болох Брэнд дэлгүүрүүдээр орох ба та тэндээс хүссэн зүйлсээ хямд үнээр авах боломжтой юм. Үүний дараа бид Саняа хотын хамгийн өндөр цэг болох Зайсан толгой буюу 400 метрийн өндөрт гарч Саняа хотын үзэмжийг хамгийн өндөр цэг дээрээс харна. Оргил өөд агаарын дүүжингээр явах зуураа уул, далайн гайхамшигт зураглалийг тольдон харна.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:Sanya Seacube Resort Hotel *****



Дөтгөөр өдөр. Чөлөөт өдөр
Энэ өдөр та таавараа хүссэн зүйлээ хийн амрах боломжтой ба далайн эрэг дээр хүссэнээрэй байх боломжтой.
хоол: өглөөний цай
зочид буудал:Sanya Seacube Resort Hotel *****



Тавдугаар өдөр. Задгай далайн аялал
Өглөөний цайны дараа амарч 10 цагт аяллын автобусандаа суун сувдны дэлгүүр орно. 12 цагт задгай далайн аялалд гарна. Дарвуулт завиар 3 цаг далайн аялал хийнэ. Энэ үед аялагчид маань далай дээр тоглож болох олон экстрем тоглоомоор тоглож болно (нэмэлт төлбөртэй). Үүний дараа ниссдэг тэргэнд сууна. Оройн хоолонд орно (буфед) Буудалдаа эргэн ирж амарна.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:Sanya Seacube Resort Hotel *****






Зургаадугаар өдөр. Атлантис усан парк
Өглөөний цайны дараа аяллын автобусаар Атлантис усан паркад хүргүүлж тэндээ бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:Sanya Seacube Resort Hotel *****



Долоодугаар өдөр. Чөлөөт өдөр
Бид маргааш нь аяллаа дуусгаж нутаг буцах тул өнөөдөр худалдаа наймаа хийж хүссэнээрээ амарч болно.
хоол: өглөөний цай
зочид буудал:Sanya Seacube Resort Hotel *****



Наймдугаар өдөр. Саня – Улаанбаатар
Өглөөний цайны дараа амарч байгаад аяллын автобусандаа суун сармагчингийн арал үзнэ. Оройн хоолонд орсны дараа Саняа хотын (Sanya Phoenix international airport) бүртгэлээ хийлгэн хилээр нэвтрэн орно. Өглөөний 09:10 цагт Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Нислэгийн цаг: 04:10-09:10
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:Sanya Seacube Resort Hotel *****



Аяллын үнэ
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ-Саняа 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
- 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Монгол хэлтэй хөтчийн зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Хөтөлбөрт багтаагүй хоолны үйлчилгээ
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал








