Аяллын хуваарь:

VII/04VIII/01
VII/11VIII/08
VII/18VIII/15
VII/25VIII/22
VIII/29

Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр

Нислэгийн мэдээлэл: MR845/10:10-13:30

Эхний өдөр. Улаанбаатар – Ейчанг

Удаах өдөр. Grand canyon үзэсгэлэнт газар-Шилэн гүүр-Шилэн гүүр

Өглөөний цайны дараа Гранд хавцлын үзэсгэлэнт газар-ыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Нийт 370 м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт (төлбөртэй) хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.

Нэмэлт хөтөлбөр:Зиплайн + VR + слайд 240 юань/хүн

Гутгаар өдөр. ЖАНЖИАЖЭ-Ойн цэцэрлэгт хүрээлэн (Аватар уул)

Өглөөний цай уусны дараа “цайны дэлгүүр”-ээр зочилно. Үүний дараа. АВАТАР УУЛ буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн [Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн]-ээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж”Аватар” киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялана). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.

Дөтгөөр өдөр. Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн-Аватар-Тианзи уул

Өглөөний цай уусны дараа “эмийн дэлгүүр”-ээр дайран “ТЭНГЭРИЙН ХААЛГА”-ны аялалдаа явна. Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1279 м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.

хоол: өглөө цай, оройн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал

Тавдугаар өдөр. Жанжиажэ-Ейчанг

Өглөөний цай уусны дараа Чангдэ хотын усан парк орно. Энд бүтэн өдөржин тоглох ба орой бид Ейчанг хотруу автобусаар явна. Очоод буудалдаа буун тухлан амрана.

хоол: өглөө цай, оройн хоол
зочид буудал: VJingYi Hotel / JinDing Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал

Долоодугаар өдөр. Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа хүссэнээрээ шоппинг хийн амрах болно.

Наймдугаар өдөр. Жанжиажэ-Улаанбаатар

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч эд зүйлсээ сайтар шалгаад нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. 14:30 цагаас онгоцондоо сууж Улаанбаатарын зүг ниснэ.

Том хүн: 2,990,000 төгрөг

Өрөөнд ганцаар орох бол: 3,490,000 төгрөг

Хүүхэд (12 нас хүртэл):2.990.000төгрөг (зочид буудалд ортой): 2.690.000₮ төгрөг (зочид буудалд оргүй)

Нярай: 650.000₮

Аяллын үнэд багтсан зүйлс: Улаанбаатар – Жанжиажэ – Улаанбаатар нислэгийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээний зардал, хөтөч, унааны зардал, Хятад дахь аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс: Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал, хөтөч болон жолоочийн гарын мөнгө. Хувийн хэрэгцээний зардлууд

Анхаарах

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  • Төрсөн хүүхэд биш бол заавал итгэмжлэхтэй байх.

ӨмнөхИндонез аялал: Ханой хотоор Бали арал явах аялал 8 өдөр/7 шөнө