Аялал гарах өдрүүд: 10 сарын 15, 10 сарын 22

Аяллын хөтөлбөр

Өдөр 1: УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД

Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цуглаж, 276-р галт тэргээр Замын Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Замын хүнсээ бэлдээрэй.

Өдөр 2: ЗАМЫН ҮҮД – ЭРЭЭН – ХӨХ ХОТ

07:20 Замын Үүдэд бууж, автобусаар Эрээн хот руу явна. 13:10 Эрээний онгоцны буудал руу /Shuttle bus/ явж, 16:25 Хөх хот руу ниснэ. 17:15 Хөх хотод газардана. Буудалдаа байрлана. (Өдөр, оройн хоол аялагч өөрөө).

Өдөр 3: ХӨХ ХОТ – ЧАНГША (нислэг)

13:00 Хөх хотоос Чанша руу нисэж, 15:30 цагт бууна. Оройн хоолоо хамтдаа зооглож, буудалдаа амарна.

Өдөр 4: ЖАНЖИАЖИЕ – ТЭНГЭРИЙН ХААЛГА

Өглөөний цайны дараа Жанжиажие хот руу (~5 цагийн зам) явна. Өдрийн хоолны дараа Тэнгэрийн хаалга уул (Тиан Мэн Шань) үзнэ: урт агаарын зам, 99 нугачаат зам, шилэн гүүр, 999 шат. Дараа нь 4* буудалд байрлана. (Оройн хоол аялагч өөрөө).

Өдөр 5: ЮАНЖИАЖЭ ОЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Юанжиажэ хүрээлэнд аялна. BaiLong шилэн лифтээр ууланд гарч, Аватар киноны зураг авсан газруудыг үзнэ. (Өглөө, өдрийн хоол багтсан, оройн хоол аялагч өөрөө).

Өдөр 6: ТИАНЗИ УУЛ – АЛТАН ТАШУУР ГОРХИ

“Уулын оройн хаан” гэгддэг Тианзи ууланд аялна. Хүсвэл нэмэлтээр Арван милийн галарей-д (76 юань) оролцож болно. (Өглөө, өдрийн хоол багтсан).

Өдөр 7: ХЯТАДЫН ГРАНД КАНЬОН – ШИЛЭН ГҮҮР – ЧАНГША

Өглөөний цайны дараа шилэн гүүрээр аялна. Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэй Баофэн нуур (198 юань), Шар луугийн агуй (228 юань)-д орж болно. Чанша хот руу буцна.

Өдөр 8: ЧАНГША – ХӨХ ХОТ (нислэг)

09:50 Чаншагаас нисэж, 12:20 Хөх хотод газардсаны дараа чөлөөт цагтай. (Өглөөний цай багтсан).

Өдөр 9: ХӨХ ХОТ – ЭРЭЭН – ЗАМЫН ҮҮД – УБ

11:05 Хөх хотоос Эрээн рүү нисэж, 12:00-д бууна. Автобусаар Замын Үүд рүү хил нэвтэрч, 18:05-д 275-р галт тэргээр Улаанбаатар хотыг зорино.

Өдөр 10: УЛААНБААТАР

09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.

Үнэ:
2,430,000 төг том хүн
2,080,000 төг хүүхэд

Аяллын үнэд багтсан

  • УБ – Замын Үүд – Эрээн замын зардал
  • Эрээн – Хөх хот – Чанша 1 талын нислэг
  • Чанша – Хөх хот – Эрээн 1 талын нислэг
  • Зочид буудлын зардал (нэг өрөөнд 2 хүн)
  • Жанжиажиед 3 шөнө 5* зочид буудал
  • Автобусны үйлчилгээ
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт дурдагдсан үзвэрийн зардал
  • Монгол хэлтэй хөтөч

Аяллын үнэд багтаагүй

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт заагдаагүй хоол
  • Нэмэлт төлбөртэй үзвэр, үйлчилгээ
  • Буудлын өрөөнд ганцаараа байрлах төлбөр
  • Оройн хоол
ӨмнөхТайландын түүх
ДараахьШАНХАЙ хөтөлбөртэй аялал МИАТ компаний хуваарьт нислэг (8 өдөр)