Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2025-2026

Аяллын чиглэл: Улаанбаатар – Сингапур – Куала Лумпур – Сингапур – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь:

Аяллын дугаарАяллын өдрүүдХугацааТом хүн
(12-оос дээш нас)
Хүүхэд тусдаа нэмэлт ортой
(5-11 нас)
Хүүхэд тусдаа оргүй
(2-4 нас)
112 сарын 27 – 01 сарын 038 өдөр4,590,0004,090,0003,090,000
201 сарын 03 – 01 сарын 108 өдөр4,590,0004,090,0003,090,000
301 сарын 10 – 01 сарын 178 өдөр5,590,0005,090,0003,790,000
401 сарын 17 – 01 сарын 248 өдөр5,490,0004,990,0003,590,000
501 сарын 24 – 01 сарын 318 өдөр5,290,0004,790,0003,590,000
601 сарын 31 –02 сарын 078 өдөр5,290,0004,790,0003,590,000
702 сарын 17 – 1 сарын 248 өдөр5,290,0004,790,0003,590,000

Нярай: 500,000₮
Өрөөнд ганцаар орох бол: 990,000₮

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Сингапур: 10:35 – 18:00
Сингапур – Улаанбаатар: 19:25 – 02:55 (+ 1)

Бид 07:00 цагт Хөшигийн хөндийн “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд цуглах ба хил гаалиар бүртгэл хийлгээд 10:35 цагт Улаанбаатар хотоос хөөрөх ба 18:00 цагт Сингапур улсын Чанги онгоцны буудалд буух ба буудалдаа бүртгэл хийлгээд оройн хоолоо идээд амрана.

Өглөөний цайгаа буудалдаа уугаад, дараа нь Сингапурын нэрийн хуудас болсон алдарт Марина Бэй Сэндс зочид буудал, Мерлион цэцэрлэгт хүрээлэнд зочлоно. Үдийн хоолны дараа Үүлэн ой, Цэцгийн бөмбөгөртэй үзээд, Орчард зам дагуу дэлгүүр хэсээрэй. Хүсвэл та орой Сингапурын голын аялалыг сонгож болно (хувийн зардал).

Өглөөний цайны дараа томоохон худалдааны төвүүдээр хагас өдрийн турш шоппинг хийгээд, Үдээс хойш Сентоза арал руу очиж тоглож наадан цагийг зугаатай өнгөрөөх юм. Хэрэв хүсвэл Universal Studios гэх мэт үзвэрийн газруудаар зочлох эсвэл орой нь Wings of Time шоуг үзээрэй.

Энэ өдөр бид буудлаа хүлээлгэж өгөөд аяллын автобусаар Малайз улсын нийслэл Куала Лумпур хотыг зорих болно. Замдаа хил гараад алдарт Леголанд усан паркт тоглох ба хүсвэл зэргэлдээ байх худалдааны төвүүдээр наймаа хийж болно. Орой нь бид буудалдаа байрлан амрана.

Өглөөний цайны дараа хотын аялалдаа гарна. Петрoнасын ихэр цамхаг болон Бату агуйг үзэж сонирхоно. Дараа нь өдрийн хоолоо зооглоно. Үргэлжлүүлэн Тусгаар тогтнолын талбай, Султан Абдул Самадын барилга болон Куала Лумпурын цамхагийн Sky Deck-д зочлоно. Оройн хоолоо идсэний дараа буудалдаа ирж амрана.

Өглөөний цайгаа буудалдаа уугаад, дараа нь алдарт Гентинг Хайлендс рүү явна. Кабельт тэргээр зорчин, сэдэвчилсэн паркаар зугаалж, хүсвэл казино орж болно. Орой Куала Лумпур хот руу буцаж ирнэ.

Энэ өдөр бид та өөрийн хүссэнээр байх ба нутгийн дэлгүүрүүдээр явах бөгөөд үнэ болон сонголтын хувьд таатай байх болно.

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөх бөгөөд Сингапурлуу буцна. Тэндээ нислэг болтол чөлөөтэй байж байгаад оройн 19.25 нислэгээр Монголруу буцаж 02.55 (+1) газардаж бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.


ӨмнөхХОНГ КОНГ – МАКАО аялал (5 өдөр) МИАТ хуваарьт нислэг
ДараахьҮзэсгэлэнт Бали арал