Уг аялал нь Улаанбаатар хотоос Шанхай хотруу Миат авиа компанийн шууд нислэгтэй бөгөөд Хятад улсын санхүү, эдийн засгийн төв Шанхай, Ханжоу, Үжөү хотуудаар аялах онцгой аялал юм. Түүх, соёл болон хөгжлийг хослуулж чадсан гайхамшигтай хотууд юм.
Аяллын үргэлжлэх хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Лхагва гараг бүр
Нислэгийн мэдээлэл: Явах нислэг-20:40-00:10(+1) Ирэх нислэг-01:10-05:00
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Лхагва гараг. Улаанбаатар – Шанхай
Бид Улаанбаатар-Шанхай чиглэлд Миат авиа компанийн шууд нислэгээр 20:40-00:10 цагт ниснэ. Шанхай хотод буугаад хил гаалиар нэвтрээд буудалдаа очиж амрана.
хоолны үйлчилгээ: Онгоцонд
зочид буудал: Shanghai T& Hotel, Shanghai Pudong Rezen Hotel, Shanghai Zhiwei Century Hotel эдгээр буудлын аль нэг нь



Удаахь өдөр. Пүрэв гараг. Диснейленд
Өглөөний цайны дараа бид Disneyland үзнэ. Эх газрын Хятад дахь анхны Диснейлендийг 5.5 тэрбум ам.долларын өртгөөр бүтээн босгосон байна. Шанхай хотын Диснейлендийг байгуулахдаа Хятадын үндэсний онцлог, соёл, зан заншлын давтагдашгүй өнгө төрхийг шингээхэд ихээхэн анхаарсны нэг жишээ нь гэхэд Диснейн бэлэг тэмдэг болсон Дональд нугас Тай Чи-гийн урлагаар хичээллэж байгааг үзэж сонирхох боломжтой юм. Үүнээс гадна Хятадын соёлын бэлгэ тэмдэг болох цээнийн цэцгээр Диснейлендийн цайзыг чимэглэжээ. Та уг паркад бүтэн өдрийн тоглож наадан цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
хоолны үйлчилгээ: Өглөөний цай
зочид буудал:Shanghai T& Hotel, Shanghai Pudong Rezen Hotel, Shanghai Zhiwei Century Hotel эдгээр буудлын аль нэг нь



Гутгаар өдөр. Баасан гараг. Шанхай-Хүжүө
Энэ өдөр өглөөний цайны дараа бид Хүжүө хотруу хөдлөнө. Тэнд бид усан парк дээр тоглож зугаацан өдрийг өнгөрөөх болно. Уг парк нь Шанхай хотын усан паркаас ч том хэмжээтэй юм. Оройн нь 5 одтой буудалдаа амрана.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол зочид буудал: Taihu Longemont Diamond Hotel*****






Дөтгөөр өдөр. Бямба гараг. Үжин
Өглөөний цайны дараа Үжөү явах ба дэлхийн үзэсгэлэнт газар, хятадын 5А зэрэглэлийн үзэсгэлэнт газар Үжиний байгалийн үзэсгэлэнт газар зочлох болно. Яг л бяцхан Венец хотод очсон мэт байх болно. Орой нь бид усан тосгонд байрлах 5 одтой зочид буудалдаа амрана.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Wuzhen Tong an INN/ Waterside Resort эдгээр буудлын аль нэг нь



Тавдугаар өдөр. Ням гараг. Үжин- ХанЖоү
Өглөөний цайны дараа Үжин хотын торгоны дэлгүүр ороод дараа нь Ханжоү явна. Ханжоү хотод хүрээд дэлхийн хамгийн их хүн үзсэн бөгөөд гурван том шоуны нэг болох Сун улсын хайрын түүхийн дуулалт жүжгийг та өөрийн зардлаар үзэх юм.
Нэг хүний (50$)
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:Hangzhou Xixi Jingshun Rezen Hotel, Hangzhou Jinhao Landison Hotel, Hangzhou Canal Haixin Hotel эдгээр буудлын аль нэг нь



Зургаадугаар өдөр. Даваа гараг. ХанЖоү
Бид өглөөний цайны дараа Лууны цайны тариаланд очиж ногоон цай амтлах болон үйлдвэр худалдаатай танилцана. Дараа нь алдарт баруун нуурын завин аялал хийн Бадамлянхуа цэцгийн үзэмж үзнэ. Мөн хамгийн өндөр суварга үзэж, орой нь нуурын эргээр явган зугаална.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Hangzhou Xixi Jingshun Rezen Hotel, Hangzhou Jinhao Landison Hotel, Hangzhou Canal Haixin Hotel эдгээр буудлын аль нэг нь



Долдугаар өдөр. Мягмар гараг. Шанхай хотын аялал
Энэ өдөр Шанхай хотын аялалд гарах бөгөөд өглөөний цайны дараа эртний бурхны сүм, Бунд буюу Шанхайн голын эрэг, алдарт зүүн Нанжин гудамж, дэлхийн алдартай 3 шөнийн гудамжны нэг болох Шанхайн үдэшийг харна. Хуанг-пү голын шөнийн криуз аялал хийх бөгөөд төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
Шөнийн Шанхайн круз аялал+88 давхар цамхагт гарах-50$
хоолны үйлчилгээ: Өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Shanghai T& Hotel, Shanghai Pudong Rezen Hotel, Shanghai Zhiwei Century Hotel эдгээр буудлын аль нэг нь



Наймдугаар өдөр. Лхагва гараг. Улаанбаатар
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та 12 цагт буудлаа хүлээлгэж өгөөд нисэх буудлын ойролцоо байх Outlet дэлгүүрт зочлох бөгөөд орой 22:00 цагт онгоцны буудал хүргүүлж Улаанбаатарт хотруу ниснэ. Ингээд бидн хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аялалаа өндөрлөнө.
хоолны үйлчилгээ: Өглөөний цай



Аяллын үнэ:
- Том хүн: 3,990,000 төгрөг
- Хүүхэд оргүй (3-11 нас): 3,290,000 төгрөг
- Нярай хүүхэд (0-1 нас): 450,000 төгрөг
- Өрөөнд ганцаараа орох: 4,690,000 төгрөг
Аяллын зардалд багтсан:
- Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар шууд нислэг.
- 5*одтой зочид буудал.
- Шанхайн Диснейлэнд орох тасалбар
- Аяллын турш үйлчлэх унааны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Хөтөлбөрт заагдсан хоол цайны үйлчилгээ
- Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч
- Гадаад аяллын иж бүрэн даатгал
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Аяллын зардалд багтаагүй: Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө. хувийн хэрэглээний зардал.
Аяллын үед анхаарах зүйлс:
- Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
- Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан байх
- Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
- Аялалд гарахаас 7 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох.
- Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
- Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя.
- Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
- Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан тохиолдолд бид хариуцахгүй болохыг анхаарна уу
- Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аяллын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.
- Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу
- Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу.
- Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай.
- Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу
- Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил … зэргээс хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх.








