Аялаажав: Паттая чөлөөт аялал гэж юу вэ? Тайландын алдарт амралтын хот Паттаягаар аялангаа далайн эргийн уур амьсгалыг мэдэрч, өөрийн хуваарийн дагуу амарч зугаалаарай. Энэхүү аялал нь хөтөчгүй, чөлөөт цагийн төлөвлөгөөгөөр таны хүссэнээрээ амрах боломжийг олгоно. Газар дээр нь болон онлайнаар зөвлөөд өгнө.
Нислэг: МИАТ компани хуваарьт нислэг
Улирал: 2025 – 2026
Аяллын чиглэл: Улаанбаатар – Паттая – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Нислэгийн цаг мэдээлэл:
Улаанбаатар – Бангкок: 08:10 – 13:45
Бангкок – Улаанбаатар: 15:15 – 22:25
Аяллын хуваарь:
| Аяллын код | Аяллын өдрүүд | Хугацаа | Зочид буудал | Том хүн (12-оос дээш нас) | Хүүхэд тусдаа нэмэлт ортой | Хүүхэд тусдаа оргүй |
|---|---|---|---|---|---|---|
| T-3-1 | 1 сарын 10 – 1 сарын 18 | 8 өдөр | Fifth Hotel Jomtien ***** | 4,390,000₮ | 3,790,000₮ | 3,190,000₮ |
Hярай хүүхэд (2 ой хүрээгүй): 390,000₮
Өрөөнд ганцаар орох тохиолдолд: 990,000₮
Эхний өдөр. Улаанбаатар – Паттая
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 08:10 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкок хотын олон улсын нисэх онгоцны буудал руу зална. Бангкок хотын Суварнабум олон улсын нисэх онгоцны буудалд 13:45 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: Fifth Pattaya Jomtien *****



2 – 7 дахь өдрүүд. Чөлөөт өдрүүд
Эдгээр өдрүүд нь чөлөөт өдөр юм. Таньд дараахь байдлаар аялал амралтаа төлөвлөхийг санал болгож байна. Манай товчооны зүгээс бүгдийг сайхан зөвлөөд хэлээд өгнө. Маш амархан.
Паттая хотод хийх өдрийн аяллууд ба сонирхолтой зүйлс
1. Далайн ба арлын аяллууд
- Coral Island (Koh Larn) аялал – цагаан элсэн эрэг, усан спорт, snorkeling, banana boat, parasailing.
- Koh Sak, Koh Phai арал – тайван ус, snorkeling, далайн амралт.
- Speedboat-аар арлын тойрог аялал – нэг өдөрт 2–3 арал үзэх боломжтой.
- Sunset Cruise / Yacht tour – нар жаргах үед дарвуулт онгоцоор зугаалах.
2. Байгаль, амьтантай холбоотой аяллууд
- Nong Nooch Tropical Garden – дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй ургамлын цэцэрлэгүүд, заан болон соёлын үзүүлбэр.
- Elephant Jungle Sanctuary Pattaya – ёс зүйтэй заан хамгаалах төв, хооллох, усанд оруулах туршлага.
- Khao Kheow Open Zoo – нээлттэй амьтны хүрээлэн, сафари маягийн аялал.
3. Соёл, үзмэрийн аяллууд
- Sanctuary of Truth (Үнэн сүм) – модон сийлбэр бүхий гайхамшигт архитектур.
- Wat Yansangwararam – Тай буддын сүм, нам гүм орчин.
- Big Buddha Hill (Wat Phra Yai) – Паттая хотыг бүхэлд нь харах үзэмжит цэг.
- Mini Siam – дэлхийн алдарт барилгуудын жижиг хувилбартай парк.
4. Үзвэр, шоу, соёлын оройны хөтөлбөрүүд
- Tiffany’s Show / Alcazar Cabaret – дэлхийд алдартай ladyboy кабаре шоу.
- KAAN Show Pattaya – 4D театр, акробат, гэрэл, эффекттэй гайхамшигт үзүүлбэр.
- Thai Cultural Village – уламжлалт бүжиг, бокс, гар урлалын үзүүлбэр.
5. Хотын аялал, шоппинг, амралт
- Pattaya Floating Market – усан дээрх зах, гар урлал, амтат хоол.
- Terminal 21 Shopping Mall – олон улсын сэдэвтэй худалдааны төв.
- Central Pattaya Mall – дэлгүүр, rooftop restaurant, кинотеатр.
- Walking Street – Паттаягийн алдарт шөнийн гудамж, хөгжим, баар, уур амьсгал.
6. Амралт, спа, спорт
- Thai Massage & Spa centers – уламжлалт массаж, aroma spa.
- Golf & resort tours – Pattaya Country Club, Phoenix Gold Golf гэх мэт талбайнууд.
- Scuba diving / Jet ski / Paragliding – далайн адал явдал хайгчдад.
7. Богино аяллууд (Паттаягаас 1 өдөрт очиж болох)
- Bangkok Day Trip – сүм хийд, Grand Palace үзэх.
- Rayong & Chanthaburi – далайн эргийн хот, жимсний ферм үзэх.
- Silverlake Vineyard & Buddha Mountain (Khao Chi Chan) – усан үзмийн талбай,
- Буддагийн хадны дүрс.
хоол: өглөөний цай
зочид буудал: Fifth Pattaya Jomtien *****












Наймдугаар өдөр. Паттая – Улаанбаатар
Үдээс хойш нь бид Пүкет хотын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 15:15 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 22:25 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.
хоол: өглөөний цай



Аяллын үнэ
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Паттая – Улаанбаатар нислэгийн тийз, Паттаяд 5 одтой зочид буудлын өрөө, Бангкокын нисэх буудлаас тосож авах гаргаж өгөх тээврийн үйлчилгээ, өглөөний цай, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, аяллын даатгал
Аяллын үнэд ороогүй зүйлс: Өдөр, оройн хоол, Паттая аяллын хөтөлбөр, утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.
Анхаарах:
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
- Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
- Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.








