Гарах өдрүүд: Долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр
Үзвэр:Халуун рашаан , Мини аватор, худалдааны төвүүдээр дэлгүүр хэсэх, эрүүл мэндийн үзлэг ба биеийн шинжилгээ
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд
16:40 цагт Улаанбаатарын галт тэрэгний өртөөнөөс Замын-Үүдийн чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: галт тэрэг
Удаахь өдөр. Эрээн — Хөх хот
Эрээн хотод өглөө ирж, Жининг явах аялалын автобусандаа сууна. Энэ өдөр бид шөнөжин Жининг халуун рашаанд хонож амарна.Юнляны халуун рашааны Велнес төвийн нийт талбай нь 32,000 хавтгай дөрвөлжин метр бөгөөд 8 давхар ба газрын гүнээс халуун рашаан гардаг ба нэг давхар нь тэр чигтэй, усанд орох, рашаан, амралт, зугаа цэнгэл, эрүүл мэнд, фитнессийн төв байдаг юм. Хүсвэл өөрийн мөнгөөр зочид буудлын өрөөнд амарч болох юм. зочид буудлын өрөөний үнэ 150-200юан орчим байдаг.
хоол: оройн хоол
зочид буудал: Юнлянь төв
Гутгаар өдөр. Мини Аватар Шилэн гүүр
Өглөөний цайны дараа Жинин хотын үзэмжийг үзэж, “Mini Аватар” руу аялалын автобусаар явна.Амьтны хүрээлэн,шилэн гүүр үзнэ.Дараа нь Хөх хот руу үргэлжлүүлэн хөдөлж,Хөх хотод ирснийхээ дараа зочид буудалдаа орж, оройн хоол иднэ.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Datyan юмуу Shanghua
Дөтгөөр өдөр. Шинжилгээ хийх өдөр
Өглөө 07:00 цагт “Вуюань Монгол Анагаах Ухааны эмнэлэг Эмнэлэг”-д очиж биеийн шинжилгээ хийлгэх юм.Үдийн хоолны дараа чөлөөт цагаа өнгөрөөж, дэлгүүр хэсэх боломжтой.(оройн хоол)Үзлэгт хамрагдаж буй хүмүүс оройн 18 цагаас хойш идэж уухгүй, өглөө өлөн элгэн дээрээ үзлэг хийнэ!
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Datyan юмуу Shanghua
Тавдугаар өдөр. Хөх хот – Эрээн хот Шинжилгээний хариу авах өдөр
Өглөөний цайгаа уусны дараа эмнэлэг дээр очиж эмчийн үзлэгийн дүгнэлтийг авна. Чингисийн гудамжинд зогсоод гэрэл зураг авахуулж, Хөх хотын монгол хэв маягийн гудамжны үзэмжийг үзээд цааш Эрээн хот руугаа буцаж явна.
хоол: өглөөний цай Оройн хоол
зочид буудал: Өүлиан
Зургаадугаар өдөр. Эрээн хот чөлөөт цаг Замын-үүд
Өглөөний цайны дараа чөлөөт цагтай,дэлгүүр хэсэх, бараа худалдан авах боломжтой.Товлосон цагтаа уулзаж,Замин-үүд руу машинаар буцна.
Долдугаар өдөр. УБ
Энэ өдөр бидний дурсамж дүүрэн үзлэг шинжилгээтэй аялал УБ-т 09:20цагт галт тэрэг ирсэнээр өндөрлөх юм.
Аяллын үнэ
Том хүн: 950,000₮ төг шинжилгээ
Хүүхэд: 1,2-1,4 м өндөртэй 750,000 төг
Аяллын үнэд орсон зүйлс:
1. Буудлын өрөө:Бизнес зочид буудлын стандарт хоёр ортой өрөө, тусдаа 00 өрөөтэй 24 цагийн халуун устай, буфет өглөөний цайтай
2. Хоол:50юань/хоол,3 удаагийн хоол(1,2 м доош өндөртэй хүүхдийн хоолны зардал 25 юань)
3. Унаа:аяллын автобус нэг хүн нэг суудалд сууна.
4. Хөтөч:аяллын туршид Хятад хэлтэй хөтөч
5. Тасалбар :хөтөлбөрт заасан үзвэрийн орох хаалганы тасалбар: үүнд амьтаны хүрээлэн, халуун рашаанд орох хаалганы тасалбар
6. Даатгал:аялал жуулчлалын компанийн хариуцлагын даатгал,
7. Хүүхэд:1,2 м-1,4м өндөртэй хүүхэд хоолны хагас төлбөр,өглөөний цай, унаа, үзвэрийн газрын орох хаалганы тасалбар багтсан. Буудлын өрөөний орны төлбөр багтаагүй. Бусад өөр гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
Аяллын үнэд ороогүй зүйлс
Хэрэглээний зардал, шоппин хийх зардал, бусад төлбөртэй үзвэрүүд 2. Буудлын өрөөнд ганцаараа орох зардал 3. Биеийн нэмэлт үзлэг шинжилгээний төлбөр 4.Халуун рашаанд хийгддэг биеийн массаж , хөлийн массаж гэх мэт 5. Халуун рашаанд буудлын өрөөнд хонох зардал 4. 2 талын хил гарах зардал
Эрэгтэйчүүдийн биеийн шинжилгээ үзлэгт хийх зүйлс:
Үндсэн үзлэг: Дотор эрүүл мэндийн үзлэг, нүдний дурангийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолойн ердийн үзлэг
Хэт авиан шинжилгээ: хэвлийн дээд хэсгийн хэт авиа , хэвлийн доод хэсэг буюу түрүү булчирхай, давсаг, бамбай булчирхайн өнгөт хэт авиа, хүзүүний тунгалагийн булчирхайн өнгөт хэт авиа
Функциональ үзлэг: транскраниаль долпер \тархины өнгөт хэт авиа\ , төвийн артерийн судасны даралт, ясны нягтын шинжилгээ, биеийн бүтцийн шинжилгээ. \мацаг барих\
Лабораторийн шинжилгээ: цусны урсгал, шээсний шинжилгээ, элэгний үйл ажиллагааны 3 шинжилгээ, цитокератин 18 фрагмент \СК-18-М30\ бөөрний үйл ажиллагаа 3 зүйл , цусан дахь липид 4 зүйл, өлөн үеийн цусан дахь глюкоз
Бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ: бамбай булчирхайн үйл ажиллагаа 3 зүйл
Ходоодны үйл ажиллагааны сорил: С14 амьсгалын сорилоор хелиокбактерийн шинжилгээ
Монгол Хятад уламжлалт судас барих үзлэг
Зүрх судасны болон тархины судасны эрсдлийн шинжилгээ: гомоцистеин \HCY\
Эмэгтэйчүүдийн биеийн шинжилгээ үзлэгт хийх зүйлс:
Үндсэн үзлэг: дотоод эрүүл мэндийн үзлэг, нүдний дурангийн оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолойн ердийн үзлэг
Эмэгтэйчүүдийн үзлэг: эмэгтэйчүүдийн ердийн үзлэг, ердийн лейкорея, TCT шинжилгээ
Хэт авиан шинжилгээ: хэвлийн дээд хэсэг (өлөн байх хэрэгтэй), хэвлийн доод хэсэг ( шээстэй байх хэрэгтэй), хөхний өнгөт хэт авиан шинжилгээ
Бамбай булчирхайн өнгөт хэт авиан шинжилгээ
Лабораторийн шинжилгээ: цусны урсгал, шээсний горим, элэгний үйл ажиллагааны 3 зүйл, цитокератин 18 фрагмент (CK-18-M30), бөөрний үйл ажиллагаа 3 зүйл, цусан дахь липид 4 зүйл, өлөн үеийн цусан дахь глюкоз,
Ходоодны үйл ажиллагаа шинжилгээ: C14 Амьсгалын сорилоор хеликобактери үзэх
Монгол Хятад уламжлалт судас барих үзлэг
Тайлангийн хураамж, эрүүл мэндийн материалын хураамж, тэжээллэг өглөөний цай
Найрсаг зөвлөгөө:
- Орой гадуур гарахдаа аялагч заавал биедээ паспортоо авч явна. Баар цэнгээний газар очихгүй байхыг зөвлөж байна.
- Аяллын явцад өөрийн мөнгө, үнэт зүйлсээ заавал биедээ авч явахыг анхаарна уу. Танихгүй хүнтэй ярилцахгүй байх. Группээс тусдаа салж гадуур гарахдаа заавал буудлын нэрийн хуудсыг авч явах.
- Халуун рашаанд орохдоо зураг авч болохгүй хэт чанга дуу чимээ гаргахыг хориглоно.
- Буудалдаа орохдоо буудлын эд зүйлс эвдэрсэн эсэхийг эхлээд шалгаарай. Хэрэвээ ямар нэгэн эд зүйлс эвдэрсэн тохиолдолд нэн даруй аяллын хөтөчдөө хэлж мэдэгдэнэ үү.
- Эрээн хотоос Хөх хотын хооронд явах аяллын автобусанд хоолоор хангах боломжгүй. Иймд замын хоол хүнсээ бэлдэж авч явахыг анхаарна уу.








