Аяллын чиглэл: Улаанбаатар – Далянь -Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоногийн даваа гараг бүр

Эхний өдөр. Улаанбаатар – Далянь
Аялагчид орой нисэх буудал дээр 19:00 цагт цугларч Улаанбаатраас 22:00 цагийн нислэгээр Азийн Европ Далянь хотын чиглэлд хөөрнө.00:35 цагт Далянь хотод ирээд хил гааль нэвтэрсний дараа Аяллын хөтөч онгоцны буудлаас аваад зочид буудалд оруулна, өрөө бүрт аялагчидад угталтын зууш өгнө. Далянь хот нь Хятадын далайн эргийн худалдааны чухал хот бөгөөд
“Романтик нийслэл” хэмээн нэрлэгддэг. 100 гаруй милийн урттай нарийхан далайн эргийн
шугам нь байгалийн олон гоо үзэсгэлэнг бий болгосон бөгөөд Далайн эргийн үзэсгэлэнт
газрууд нь Далянь хотын нэрийн хуудас юм.

Удаах өдөр. Далянь халуун рашаан
12:30 аялалдаа гарна
Далянь ойн амьтны хүрээлэн: Халуун орны ширэнгэн ойн павильон.
Оройн хоол, Зочид буудалдаа буцаж ирээд амарна

Гутгаар өдөр. Далянь хотын аялал
Өглөөний цайны дараа 10:00 Хотын аялал Хайжиюн цэцэрлэгт хүрээлэн, Венецийн усан хот, Фүжиажуан далайн эрэг,Жуншань плаза,
мөн бэлэг дурсгалын дэлгүүр алдарт Найрамдлын талбай, Олимпийн плаза гэх мэт олон гайхамшигтай зүйлсийг үзэж өнгөрөөнө.
Оройн хоолны дараа та хүсвэл “Далянь шөнийн аялал: Синхай плаза,Хөгжмийн усан оргилуур, гэрлийн шоуг үзээрэй.

Дөтгөөр өдөр. Дисковери Хаант Улс
11:00 Хотын аялал Жиншитан наран шарлагын газар Discovery Kingdom Theme Park хүүхэд томчуудын хөгжилтэй паркад өдөржин цагийг өнгөрөөх болно.

Тавдугаар өдөр. Чөлөөт өдөр
“Shibei Bay” усан парк- 350yuan/насанд хүрсэн,4-6 насны хүүхдэд-180yuan, 3-аас доош
насныхан- Үнэгүй!

Зургаадугаар өдөр. Чөлөөт өдөр
“Shengya Ocean World”-300yuan/насанд хүрсэн , 4-6 насны хүүхэд-180yuan, 3-аас доош
насныхан-Үнэгүй!

Долдугаар өдөр. Чөлөөт өдөр
“Ойн цэцэрлэгт хүрээлэн + Шилэн гүүр”—350yuan/насанд хүрсэн,4-6насны хүүхэд-180yuan,
3-аас доош насныхан-Үнэгүй!

Наймдугаар өдөр. Далянь-Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө 20:00 цагт хүлээлгэн өгөөд. 20:30 цагт нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн 01:35д Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. Хөшигтийн хөндий дэх нисэх буудалд 03:35 бууж аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Том хүн: 2,600,000 төгрөг
Том хүн өрөөнд ганцаар орох бол: 3,130,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэлх) ортой : 2,600,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэлх) оргүй: 2,330,000 төгрөг

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • УБ-Далянь-УБ чиглэлийн нислэгийн тийзний үнэ
  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт багтсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Хятад – Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Нутгийн хөтөч, жолоочийн гарын мөнгө 15 ам доллар буюу 100 юан
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Чөлөөт өдрийн хоолны зардал
ӨмнөхХятадын аялал: Улаан – Хад Бэйдахэ  хотын аялал
ДараахьЖАНЖИАЖЭ – БЭЭЖИН аялал (8 өдөр) Хүннү Эйр