Аяллын хуваарь:

19/06-23/0603/07-07/0731/07-04/08
26/06-30/0610/07-14/0707/08-11/08
17/07-21/0714/08-18/08
24/07-28/0721/08-25/08
28/08-01/09
04/09-08/09 Буцах нислэг БЭЭЖИН ХОТ-оор дамжина!!!

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар – Бэдайхэ

Өглөөний 9:00 цагт нисэх онгоцны буудалд цуглаад Улаанбаатар-Бэйдайхэ нислэгийн бүртгэлдээ орно. 12:00-14:10 хооронд шууд нисэх бөгөөд онгоцны буудалд хөтөчтэй уулзаад зочид буудалруу автобусаар 1 цаг машинаар явна. Буудалдаа бүртгэл хийлгээд чөлөөт цаг бөгөөд оройн хоол буфет байна.

Удаах өдөр. Бэйдахэ хот

Зочид буудалд өглөөний цайгаа ууна. Дараа олимпын парк орно дараа нь Тагтааны үүрний цэцэрлэгт хүрээлэнд зочлоно. Өдрийн хоолоо идсэний дараа далайн аквариумд зочлох бөгөөд төрөл бүрийн амьтдын үзүүлбэр үзэж усан гулсуураар тоглож өнжинө.

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа өөрсдийн хүссэнээр амарч, далайн эргээр зугаалж өнжинө.

Өглөөний цайны дараагаар Бэнтанью гэх Цагаан хэрэмийн уулын хүрээлэн явах бөгөөд тус хотын хамгийн өндөр Шилэн гүүрийг үзэж гайхамшигтай уулын аялал хийнэ. Өдрийн хоолоо  идсэний дараагаар  хотын төвөөр шоппинг хийнэ. Оройн хоолны дараа Тус хотын хуучин хотын аялал хийх ба энд та дохионы цамхаг, хөлөг онгоцны боомт гэх зэрэг далайн эргийн болон халуун орны үзэмжийг үзэх болно.

Өглөөний цайны дараагаар 10:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Онгоцны бууудал руу 1 цаг явж очно. Ингээд бид онгоцондоо сууж дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Буудал1/2DBLSNGLОр нэмэх том хүн/ХүүхэдХүүхдийн үнэ хуучин 2-18 нас (Хүүхэд зочид буудалд ор эзлэхгүй)
Beidaihe Hotel 4*1.930.000₮/хүн2.130.000₮/хүн1.930.000₮/хүн1.650.000₮/хүн
Jiaotongbu Hotel -4*1.930.000₮/хүн2.130.000₮/хүн1.930.000₮/хүн1.650.000₮/хүн
Буудал1/2DBLSNGL1/2DBLОр нэмэх том хүн/ХүүхэдХүүхдийн үнэ хуучин 2-18 нас (Хүүхэд зочид буудалд ор эзлэхгүй)
Beidaihe Hotel 4*1.930.000₮/хүн2.130.000₮/хүн1.930.000₮/хүн1.650.000₮/хүн
Jiaotongbu Hotel -4*1.930.000₮/хүн2.130.000₮/хүн1.930.000₮/хүн1.650.000₮/хүн

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз
  • Зочид буудал 4хоног 
  • Өглөөний цай
  • Хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээ 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр 
  • Үдэх тосох
  • Даатгал 

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардал
  • Замын хүнс
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээг нэмэлтээр авах тохиолдолд түүний төлбөр
  • Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө буюу TIP

АЯЛАЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Аялалын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна.
  • Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.
  • Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсөний гэрчилгээг авч явна.
  • Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.
  • Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт
  • Аялалын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх.
  • Аялалын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аялалын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.
  • Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвөлгөө авах.
  • Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аялалын хөтчид заавал мэдэгдэх
  • Аялаж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.
  • Тухайн аялалж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аялалын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.
  • Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аялалын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу?
  • Дээрх зөвөлгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно.
  • Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрт нь аялалын хөтөчдөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.
ӨмнөхЖанжиажэ аяллын зөвлөмж
ДараахьУлаанбаатар-Бэдайхэ-Улаанбаатар 3шөнө/4өдөр (Шууд нислэг)