-4 C
Ulaanbaatar
Saturday, March 7, 2026
spot_img
HomeЗөвлөмжТайландын Цахим Ирэх Карт

Тайландын Цахим Ирэх Карт

TDAC ТУХАЙ
Thailand Digital Arrival Card (TDAC) буюу Тайландын Цахим Ирэх Карт нь хуучин цаасан маягтыг орлох зорилготой онлайн систем юм. Энэ нь газар, агаар, усан замаар Тайланд руу нэвтрэх бүх зорчигчдод зориулагдсан бөгөөд зорчигчдын хилээр нэвтрэх үйл явцыг хялбарчлах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цагаачлалын үйл ажиллагааг сайжруулах, мөн олон улсын зорчигчдын эрүүл мэндийн мэдээллийг үр дүнтэй удирдах зорилготой юм.


ХЭН ОРУУЛАХ ЁСТОЙ ВЭ?

Тайландын Хаант Улсад нэвтрэх бүх гадаадын иргэд (Тайландын иргэн биш хүмүүс) цахимаар TDAC маягтыг бөглөх ёстой.


ХЭЗЭЭ ИЛГЭЭХ ВЭ?

Гадаад зорчигчид Тайланд руу ирэх өдрөөсөө 3 хоногийн өмнө ирэх картын мэдээллээ илгээх ёстой.


СИСТЕМИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ

Гадаад иргэд TDAC-ийг бөглөхийн тулд Тайландын Цагаачлалын Газрын вебсайт-д нэвтэрнэ:
👉 (https://tdac.immigration.go.th/arrival-card/#/home)


📥 TDAC илгээх хоёр арга:

  • Individual submission – Хувь хүнээр илгээх
  • Group submission – Бүлгээр (олон хүн хамтад нь) илгээх

🔄 TDAC шинэчлэх

Та аялал эхлэхээсээ өмнө илгээсэн мэдээллээ аливаа үед шинэчлэх боломжтой.


📝 Илгээхэд шаардлагатай мэдээлэл:

  • Паспортын мэдээлэл
  • Хувийн мэдээлэл
  • Аяллын мэдээлэл
  • Тайландад байрлах газрын мэдээлэл
  • Эрүүл мэндийн мэдэгдэл (Health Declaration)

Individual submission – Хувь хүнээр илгээх

“Arrival Card” товчийг дарна.

Паспортын мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ оруулна. Мөн MRZ кодыг сканнердах эсвэл MRZ зургийг оруулж мэдээллээ автоматаар татаж авч болно. Дараа нь “Continue” товчийг дарна.

Аяллын болон байрлах газрын мэдээллээ оруулаад “Continue” товчийг дарна.

Эрүүл мэндийн яамны шаардлагын дагуу эрүүл мэндийн мэдээллээ оруулна.

  • Хэрэв таны сүүлийн хоёр долоо хоногт зорчсон улс, ниссэн улс, иргэншил эсвэл нислэг нь Эрүүл мэндийн яамны жагсаалтад орсон бол систем танд шаардлагатай эрүүл мэндийн мэдээлэл оруулахыг шаардана.
    Дараа нь “Preview” товчийг дарна.

Оруулсан мэдээллээ шалгана. Хэрэв буруу зүйл байвал “Edit” товчийг дарж буцаж орон засварлана.

Thailand Digital Arrival Card хүлээн авах имэйл хаягаа оруулна.

Нөхцөл, журамд зөвшөөрч буйгаа баталгаажуулахын тулд чагт тавиад “Submit” товчийг дарна.

Thailand Digital Arrival Card-аа татаж авна. Мөн тухайн имэйл хаягаар орж татах эсвэл хэвлэх боломжтой бөгөөд Тайланд улсад байх хугацаандаа ашиглана.

Group submission – Бүлгээр (олон хүн хамтад нь) илгээх

“Arrival Card” товчийг дарна.

Аялагч №1-ийн хувийн мэдээлэл болон паспортын мэдээллийг оруулна. Мөн MRZ кодыг сканнердах эсвэл MRZ зураг оруулж мэдээллээ автоматаар татаж авч болно. Дараа нь “Continue” товчийг дарна.

Аялагч №1-ийн аялал ба байрлах газрын мэдээллийг оруулаад “Continue” товчийг дарна.

Эрүүл мэндийн яамнаас шаардсан аялагч №1-ийн эрүүл мэндийн мэдээллийг оруулна.

  • Хэрэв таны сүүлийн хоёр долоо хоногт зочилсон улс, нислэг гарсан улс, иргэншил эсвэл нислэг нь Эрүүл мэндийн яамны жагсаалтад багтсан бол систем танд нэмэлт эрүүл мэндийн мэдээлэл оруулахыг шаардана.
    Дараа нь “Add Other Travelers” товчийг дарж дараагийн аялагчийн мэдээллийг нэмнэ.

Бүх аялагчийн мэдээллийг оруулахын тулд 2–4-р алхмуудыг давтана.

  • Хэрэв дараагийн аялагчийн аялал ба байрлах мэдээлэл ижил бол “Same as Previous Traveler” сонгож болно.
    Дараа нь “Preview” товчийг дарна.

Оруулсан мэдээллээ шалгана. Хэрэв буруу зүйл байвал “Edit” товчийг дарж засна. Аялагчийн мэдээллийг устгах бол “Delete This Traveler” товчийг дарна.

Thailand Digital Arrival Card авах имэйл хаягаа оруулна.

Нөхцөл, журамд зөвшөөрч буйгаа баталгаажуулахын тулд чагт тавиад “Submit” товчийг дарна.

Thailand Digital Arrival Card-аа татаж авна. Мөн тухайн имэйл хаягаараа орж татах эсвэл хэвлэх боломжтой бөгөөд Тайланд улсад байх хугацаандаа ашиглана.

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

ШИНЭЭР НЭМЭГДСЭН