Тайландын Амралтын Аялал /Инчионоор/
2011-2012 Улирал
8 өдөр/7 шөнө

- Монголд Байгаа Тайландын Хамгийн Олон Үзмэртэй Аялал
- Хамгийн Боломжийн Үнэтэй Аялал

“Тайланд орон нь өнө эртний түүхтэй үзэж харах юм ихтэй сайхан газар юм байна. Зааныг их шүтдэг ялангуяа хушуугаа өргөсөн зааныг эд хөрөнгө арвижуулагч амьтан гэж үздэг юм байна. Их таалагдлаа. Хоол нь их сайхан манайтай адилхан маягтай юм байна. Алт мөнгөн эдлэл, сувдан загасан түрийвч, матрын арьсан цүнх худалдаж авбал их хямд юм. Электрон бараа ориг бас хямд юм байна.”
Аялагч Ц.Дэлгэрсайхан , Дархан Уул аймаг
Монголд эрийн гурван наадам гэж ярьдаг бол Тайланд орны Гурван S-ийн орон гэж нэрлэдэг байна. Та манай аялалд оролцсоноор дэлхийд хамгийн их жуулчид зорин очдог Тайланд орноор хэзээ ч мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно.

Аялалын чиглэл:  Улаанбаатар – Инчион – Бангкок – Паттая - Бангкок – Инчион - Улаанбаатар
Хугацаа:  8өдөр/7шөнө 
Аялалын бүрэлдэхүүн:  15-аас дээш аялагч + 1 аялалын ахлагч 
Үнэ:  1,960,000 төгрөг/хүний
Хийсэн ажлууд:  үзэх, үзэх, үзэх, үзэх
Facebook:
үзэх
 
үзэх
13-14 насны хүүхэд - 4% хөнгөлөлт
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 20% хөнгөлөлт
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт
2 (нас хүрсэн)-3 насны хүүхэд - Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.

ЭХНИЙ ӨДӨР.  УЛААНБААТАР – ИНЧИОН - БАНГКОК
Бид таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж байна. Аялалын баг нисэх онгоцны  буудалд цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэл Улаанбаатараасаа  МИАТ эсвэл Кореан Эйр компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог зална.  Аялагч таны эхний түр саатан зогсох  зогсоол Сөүл хотын нисэх онгоцны буудал Инчионд газардана.Өнөөдөр Солонгосын хамгийн том олон улсын нисэх онгоцны буудалтай сайтар танилцаж болно. Энэхүү байгууламж нь үйлчилгээний зэрэглэлээрээ 5 одтой гурван нисэх буудлын нэг бөгөөд та дараагийн нислэгээ хүлээх зуураа энд уйдахгүй. Өдрийн хоолны дараа  дахин онгоцондоо сууж Тайланд улсын нийслэл Бангкок хотыг зорин ниснэ. Бид Бангкокын онгоцны буудал Суварнапумд газардана. Дараа нь бид зочид буудалдаа хүргүүлж амарна.

УДААХ ӨДӨР. БАНГКОК /Индра скуэр, Байёке цамхаг/
Өглөөний цайгаа уусны дараа бид буудлынхаа ойр орчимтой танилцаж, орчиндоо дасаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр зах руу явна. Өдрийн хоолны дараа бид буудлынхаа усан бассейнд амарч тав тухтай өнжинө. Орой нь Тайландын хамгийн өндөр барилга болох Бангкок хотын дунд орших Байёке цамхагийн 76 давхарын задгай цонхтой ресторанд оройн хоолоо идэж, орой дээр нь байрлах эргэдэг шалтай алсын харагч тавцан дээр гарч шөнийн Бангкок хотыг харж мөн буусан буудлаа олохыг оролдоно.
/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

ГУТГААР ӨДӨР. БАНГКОК – ПАТТАЯ. ТАЙЛАНДЫН МАЛ АЖ АХУЙ /Шрирача Бар амьтны хүрээлэн, Матрын аж ахуй, Хадагтай Хөвгүүн Шоу, Шөнийн амьдрал Алхдаг гудам, Тай бокс/
Өглөөний цайгаа уусны дараа бид амралт аялал жуулчлалын төв болох Паттая хот руу хөдөлнө. Замдаа бид Шрирача Бар (Sriracha Tiger) хэмээх өвөрмөц сонирхолтой амьтны хүрээлэнгээр зочилно. Тайчууд зааныг аж ахуйдаа өргөн ашигладаг. Та өнөөдөр заан унаж зургаа авахуулж болно. Зааны сагсан бөмбөг, зааны диско бүжиг зэргийг үзэж сонирхохын зэрэгцээ амьтдын ертөнцөөр аялна. Нэг бөхт тэмээ, африкийн гөрөөс, хилэнцэт аалз зэрэг. Энд та бүхэн барын тоглолт үзэх ба бартай зургаа авахуулж, барын бамбар өргөмөл хүүтэй мэгж, тоорой охинтой бар зэргийг үзнэ. Мөн хурдан гахайн уралдаан үзэж гайхна. Хэрвээ та хүсвэл матрын, барын махаар хийсэн шорлог идэх боломжтой. Мөн Паттаягийн хамгийн том /5000 матар/ матрын аж ахуйгаар зочилж, авъяаслаг “од” матруудын бэлтгэсэн тоглолтуудыг үзнэ. Дараа нь бид Паттая хот руу үргэлжлүүлэн явах бөгөөд буудалдаа бууна. Орой нь жуулчдын сонирхлыг татдаг Тайланд орны онцлог болсон Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу тоглолтыг үзэж гайхахын зэрэгцээ тэдэнтэй хамт зургаа авахуулна. Оройн хоол маань Тайланд халуун тогоо (Hot pot) байна. Дараа нь Паттая хотын Арбатын гудамж болох Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалж Тайландын бэлэг дурсгалын зүйлс худалдан авч, Тай бокс үзэж, Шөнийн амьдралтай танилцах боломжтой. Паттая хотод хононо. Буудалдаа буугаад та усан санд сэлж тухлах боломжтой.
/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

ДӨТГӨӨР ӨДӨР. ПАТТАЯ ХОТ /Тайландын Булан, Шүрэн арал, Үнэт эдлэлийн дэлгүүр/
Өглөөний цайны дараа буудлаасаа хөдөлж цаг гаруй яваад далайн эргийн Паттая хотод ирнэ. Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аялалаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нар шарсан цэнхэр тэнгэр дал модод бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн үйлчилгээг авч болно. Үүнд банана, парашут, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно.  Дараа нь үндэсний үнэт эдлэлийн дэлгүүрээр орж худалдаа наймаа хийнэ. Өдрийн хоолыг салхи сэвэлзсэн далайн эрэг дээр Тайланд үндэсний далайн гаралтай хоол идэж үзнэ.  Оройн хоолны дараа бид Паттая хотын хамгийн том худалдааны төвөөр орж наймаа хийнэ.
/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

ТАВДУГААР ӨДӨР. ПАТТАЯ /шоппинг эсвэл ус/
Өглөөний цайгаа уусны дараа бид Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Сеэнтрал Фестивал руу очиж шоппинг хийнэ. Дараа нь бид Хямд бараатай Стрийт базаар руу дайралт хийнэ. Хэрвээ та шоппинг хийхэд хөл өвдөж нүд эрээжилдэг бол буудлынхаа усан санд тааваараа нэг өдөр амарч болно. Эсвэл далайн эрэг дээр дахин очиж болно. Учир нь буудал далайн эрэг дээр байрладаг.
/өглөөний цай/

ЗУРГААДУГААР ӨДӨР. ПАТТАЯ - БАНГКОК ХОТ. /Гранд Палас, Маргад Эрдэнийн Будда, 104м өндөр Ват Арун сүм, Байёке цамхаг, Чаоа Прая мөрөн, матар, могойн аж ахуй арьсны дэлгүүр, шоппинг/
Өглөөний цайны дараа Паттая хотоос хөдөлж Бангкок хот руу буцна.  Өнөөдөр бид хүрэн бор хөрслөг Тайчуудтай, тэдний үүх түүхтэй нь танилцах Бангкок хотын аялалаа эхэлнэ. 1782 онд байгуулагдсан нь өрнө дорнын уран барилга соёлыг нэг дор үзүүлэх Тайландын хэв шинжийн уран барилга, Италийн сэргэн мандалтын үеийн уран барилгын хэв шинжийг хослуулан барьсан эзэн хааны ордон Гранд Палас (Хүлээн авалтын, хааны ширээнд залах ёслолын, зочдын зэрэг төрөл бүрийн ёслол арга хэмжээний зориулалт бүхий орд харшууд) үзэх юм. Бангкокийн 104м Үүрийн туяа гэгддэг Ват Арун (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдтэй танилцаад хийдийг тойрон Тайландын үндэсний урт сүүлт завиар үргэлжлүүлэн Бангкок хотын дундуур урсах “Мөрөн голын эзэн” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр завиар бэсрэг аялал хийж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана.  Дараа нь Тай үндэсний өдрийн хоолоо голын эрэг дээрх задгай гарден ресторанд иднэ.  Өдрийн цайны дараа цул ногоон хаш чулуугаар сийлж бүтээсэн Маргад Эрдэнийн Будда бурханы сүм, Дөрвөн Нүүрт Будда бурхан, хэвтээ босоо Будда бурхан зэрэг бидний Монголчуудын хувьд сүшлүүштэй, үзүүштэй, сонирхолтой түүх соёлын гайхамшигт газруудаар тус тус аялна.
Өнөөдөр үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол Шоппингийн Диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World Plaza – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, Fashion Mall shopping center – Хамгийн орчин үеийн шинэ дизайн бүхий бараатай худалдааны төв, Пантин Плаза – Компьютер болон цахилгаан барааны худалдааны төв, CHINA TOWN – Алт мөнгөний том дэлгүүрүүд, Suan Lum night bazaar – Шөнийн зах
Робинсон – сүлжээ дэлгүүр, худалдаа, үйлчилгээ, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв
/өглөөний цай, өдрийн хоол/

ДОЛООДУГААР ӨДӨР. БАНГКОК ХОТ /Сиам Парк, Робинсон төв/
Бид буудлаасаа 12 цагт гарах бөгөөд Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан явсаны тунгаан бодож авсан бэлгүүдээ тооцоолж хүйтэн пиво шимж таатайхан амарч болно. Дараа нь бид жирийн тайландчуудын очдог худалдааны төв болох Робинсонд очиж оройн хоол идэнгээ үлдсэн баттдаа чихэр жимс, ойр зуурын юмс аваад нисэх буудлыг зорино. Одоо Аялагч та ачаа тээшээ баглан, адал явдлаа цэглэн  эх орны зүг хөлгийн жолоог залах цаг тань болжээ. Эх орноо зорих аялал маань  Инчионы нисэх буудлыг чиглэн ниссэнээр эхлэх бөгөөд Бангкокын Олон улсын нисэх буудал Суванапум –д ирж Тайландын аялал өндөрлөнө.
/өглөөний цай, өдрийн хоол/

НАЙМДУГААР ӨДӨР. БАНГКОК – ИНЧИОН – УЛААНБААТАР
Тайланд дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Улаанбаатарын зүг хөөрөн нисэх болно. Ингээд Чингэс Хаан Олон Улсын нисэх буудалд газардаж урт аяныхаа дөрөөг мулталж  амар сайхандаа жаргана.

Аялалын үнэд орсон зүйлс:    Улаанбаатар – Инчион – Бангкок – Инчион - Улаанбаатар нислэгийн зардлууд болон нисэх буудлын хураамжууд, Бангкокт 4 одтой зочид буудал, Паттаяд 3 одтой зочид буудал, агааржуулагчтай унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аялалын ахлагч хөтөч орчуулагч, үзвэрүүдийн тасалбар

Аялалын үнэд ороогүй зүйлс:    Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.

Анхаар: Ам.долларын ханшны 50-иас дээш төгрөгний өөрчлөлт, улирлын байдлаас шалтгааж үнэ өөрчлөгдөж болно.



БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ -
БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧОО