Би бол 2012

2014 | 2013 | 2012 | 2011 | 2010

ГУРВАН S Эрчим Сүлжээ ХХК + Гэр бүлийн найзууд

Бадарчин Аялаажавын Товчооны 2012 оны хамгийн эхний аялал 1 сарын 05 - 11 -ний хооронд Тайландын ГУРВАН S ээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн аялалаар Эрчим Сервис ХХК-ний оны шилдэгүүд болон ажил үйлс амжилтаараа үлгэр болсон 2 гэр бүлийн найзуудын жилийн ядаргаа алжаалаа тайлан амрах зорилготой аялсан 8 аялагч аяллаа. Аялалын эхний өдрийн оройн хоол идсэн Баёоке цамхаг, Скай ресторан талаар танилцуулья.

Дэлгэрэнүй »

ГУРВАН S 29 аялагчийн аялал

2012 оны удаах аялал 1 сарын 13 - 21 ний хооронд 29 хүний бүрэлдэхүүнтэй Тайландын ГУРВАН S аялал байлаа. Эрчим хүчний үйлчилгээний Цагаан хорол ХХК-ний шилдэгүүд, барилгын салбарын Алтан Ус ХХК-ийн шилдэг 3, Санхүү эдийн засгийн сургуулийн багш нар болон тэдний гэр бүлүүд, Мажэр Дриллингийн шилдэг ажилтан түүний гэр бүл, өмнө нь бидэнтэй хамт Тайланд руу аялаж байсан Бямбаа ах болон Болроо эгч нар гэх мэт аялагчид бидэнтэй аяллаа.

Дэлгэрэнүй »

ГУРВАН S 2012 Цагаан Сарын Аялал

Сайн байцгаана уу. Энэхүү мэдээг бичиж байхдаа би Тайландын Бангкок хотын Рамада буудлын хүлээн авах танхимын утасгүй нэтийг ашиглан бичиж байна. Цагаан сараар гадаад орнуудад байх гэдэг хүмүүс байдаг юм байна. Тэдгээр хүмүүс 2 дугаар сарын 21-29 ний хооронд Тайландад 9 өдөр аяллаа. Аялал амжилттай болж өндөрлөсөн ба цөөхөн гэрэл зургуудыг та бүхэндээ сонирхуулья. Надтай хамт нэг өрөөнд аялсан "Төрийн нарийн" хэмээн олноо хүндлэгдсэн Уртаа ахынхаа аялсан түүхийг өгүүлье.

Дэлгэрэнүй »

ГУРВАН S Нарантуул 21 "Амьдралын Хамт Олон"

2012 оны 2 сарын 28-аас 3 сарын 07-ний хооронд манай товчоо дахин нэгэн ээлжит Тайландын аялалаа зохион байгууллаа. Аялалын Захиалагчаар  Нарантуул худалдааны төвийн бөс бараа, торгоны бизнес дээр ажиллладаг, амьдралын алтан найзууд, бизнесийн ширүүн өрсөлдөгч 11 гэр бүл байлаа. Надад хамгийн сайхан санагдсан зүйл бол нэг төрлийн бизнес хийдэг өрсөлдөгчид хэрнээ олон жилийг хамтдаа найзалж нөхөрлөж нэг хамт олон хэдийн болцгоосан байсан нь энд мэдэгдсэн юм. Хамт олон гэдэг зөвхөн компани, байгууллагуудад байдаггүй юм байна. Би тэдэнд ажлын биш "амьдралын хамт олон" гэсэн нэр өгсөн юм. Сонирхуулахад нэг гэр бүл сард 100,000 төгрөг дундын хадгаламжиндаа хийсээр аялалын мөнгөө цуглуулсан юм байна лээ. 2 жилийн дараа дахин хамтдаа (мэдээж мөн Аялаажавтай) Хонг Конг, Сингапур болон Малайзи явна гэсэн. 700 хоног.

Дэлгэрэнүй »

ГУРВАН S ГХЯ-ны ДБҮААГ + О эгч, Мишээл болон Хулнаа

2012 оны 3-р сарын 09-өөс 16-ний хооронд бид ГУРВАН S аялалаа зохион байгууллаа. Энэ удаагийн аялал бэсрэг 9 хүнтэй баг байсан. Аялал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. За ингээд онцлох зүйлгүй болсон байж болох энэхүү аялалтай маань танилцана уу.

Дэлгэрэнүй »

ГУРВАН S Өмнөговь аймгаас Тайланд руу

Cуваттикаб. Тайланд нь цаг агаарын гурван улиралтай ба жилийн 4 - 5 сараас халууны улирал нь эхэлдэг бөгөөд 35 градус хүртэл халдаг. Иймээс зорин очих жуулчидын тоо эрс багасдаг юм. Гэсэн ч манай товчоогоор энэ удаа 4 сард нэг аялал гарлаа. 4 сарын 13-20 ний хооронд зохиогдсон, энэ оны 6 дахь Тайландын аялалд маань Өмнөговь (бас л халуун газар ш дээ уул нь) аймгийн хэвлэл мэдээллийн салбарт (хэдэн хувийн ТВ, хэдэн радио FM, хэдэн сонин байдаг гэчив дээ. Нэгж болгоноос нэг хүн гэхээр нийтдээ 10 хэвлэл мэдээллийн байгууллага байдаг юм шиг байна.) ажилладаг эзэд, сурвалжлагч, сэтгүүлч, зураглаач нар болон сонирхолтой нь яаж яваад хамт дайралдаж байгаа юм бүү мэд Өмнөговь аймгийн Хадгаламж банкны шилдэг гурван ажилтан оролцож нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй аяллаа. Ингээд патиар сонирхоно уу. Энэ аялалын онцлог нь дандаа бүсгүйчүүд аялсанд байгаа юм.

Дэлгэрэнүй »

ГУРВАН S III цахилгаан станцын бригад, Эрка болон Баатар ах нар, Оонио, Тулгаагийн гэр бүл, бал сары

2012 оны 10 -р сарын 21-28-ний хооронд Тайландын аялал зохион байгуулагдлаа. Аялалд маань III цахилгаан станцын бригад, Эрка болон Баатар ах нар, Оонио, Тулгаагийн гэр бүл, бал сарын хос -ууд явлаа. Нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй байв.

Дэлгэрэнүй »

ГУРВАН S Гэр бүл + Найзууд + Бизнесмэнүүд + IQ төв + Эгч нар + Ач охин

2012 оны 11-р сарын 21-ээс 28-ний хооронд манай ГУРВАН S аялал дахин зохион байгуулагдлаа. Энэ удаагийн аялалд маань Гэр бүл + Найзууд + Бизнесмэнүүд + IQ төв + Эгч нар + Ач охин гэсэн 17 хүний бүрэлдэхүүнтэй аялал байлаа. За ингээд аялалын сонин хачнаас сонирхоно уу.

Дэлгэрэнүй »

ГУРВАН S Монросыхон болон Должин эгч,хүү

Манай энэ удаагийн аялалын онцлог дандаа эмэгтэй аялагчтай байснаараа байлаа. 2012 оны 12 сарын 04-11-ний хооронд зохиогдлоо. За тэгээд ярьж хөөрөх юм багатайхан шиг аялал болсон. Дэлгүүр л их хэссэн дээ.

Дэлгэрэнүй »